Обамад “дэлхийг нураах” ес хоног үлдлээ

2017 оны 01 сарын 11

ОХУ-ын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова өөрийн Фэйсбүүк хуудаснаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн сүүлийн өдрүүдэд явуулаад буй үйл ажиллагааны талаар бичжээ.

Обамагийн засаг захиргаа сүүлийн өдрүүдэд “гадаад бодлогын бүхий л чиглэлээр хор нөлөөтэй, ухвар мөчид” үйлдэл хийж байна гэж Захарова онцлон дурдсан байна.

“Бурхан ертөнцийг долоо хоногт бүтээсэн. Харин Обамагийн засаг захиргаанд түүнийг нураах хоёр өдөр илүү байна” гэж Оросын гадаад бодлогын дарга өгүүлсэн аж. 

 

 

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top