ХОВД: 17 сумын Засаг даргын тамгын газрын дарга нар сургалтад хамрагдаж байна

"Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулах хэрэгжүүлэх арга зам" сэдэвт сургалтыг Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас энэ сарын зохион байгуулж байна. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү сургалт нь Батлан хамгаалах бодлого хууль тогтоомжийг орон нутагт сурталчилан хэрэгжүүлэх, нууц хадгалалт хамгаалалтын журмыг сахиулах, цэргийн тоо бүртгэлийг хөтлөх, дайчилгааны даалгаваржилт, улсын дайчилгааны болон орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, биелүүлэх зэрэг үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилготой юм.

Сургалтад Ховд аймгийн 17 сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар хамрагдаж байна. Сургалтын нээлтэд Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд, Аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа  А.Эрдэнэчулуун нар оролцлоо. Сургалтын үеэр батлан хамгаалах бодлогыг орон нутаг, ард иргэдэд сурталчилан таниулах, хэрэгжүүлэх ажилдаа амжилт гарган бусдыгаа манлайлан ажилласан Дарви сумын ЗДТГ-ын дарга н.Мөнхжаргалыг аймгийн ЗДТГ, Цэргийн штабаас "Өргөмжлөл" мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )