Норд Бензийн чиргүүл унаж, түлш асгарсныг аюулгүй болголоо

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс урагш 5 км-т Сийрст 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хадана ус” гэдэг газарт Норд Бенз маркийн автомашины чиргүүл хажуугаараа унаж тээвэрлэж явсан дизель түлш асгарсан гэсэн мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, онцгой байдлын дэд хурандаа М.Адъяабаатараар ахлуулсан ажлын хэсэг тус газарт ажиллалаа.

01-10 өмнөговь-1

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг “Шунхлай” ХХК-ны 44 тонн дизель түлшийг Дорноговь аймгийн Сайншанд сумаас, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд тээвэрлэж явсан иргэн М жолоочтой, “35-51” УНН улсын дугаартай Норд-Бенз маркийн автомашины чиргүүл хажуугаараа унаж, тээвэрлэж явсан 44 тонн дизель түлш 2400 м2 талбайд алдагдаж хөрсөнд гүн хэсэгтээ 30 см, зах хэсгээрээ 5-10 см нэвчсэн байсан.

01-10 өмнөговь-4

Тиймээс шороон замын ховилд тунаж үлдсэн 1150 литр дизель түлшийг битүүмжлэлтэй  саванд зөөвөрлөн, хөрс хуулах ажиллагааг шуурхай эхлүүлэн бохирдсон гадаргууг тусгайлсан цэгт зөөвөрлөж хүн мал, амьтан хүрээлэн буй орчин хордож бохирдохоос урьдчилан сэргийлж ажиллалаа гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

happysadwinkingbig grinbattingeyelashesbig hugconfusedlove struckblushingtonguekissbroken heartsurpriseangrysmugcoolworriedwhew!devilcryinglaughingstraight faceraised eyebrowsrolling on the floorangelnerdtalk to the handcall meon the phoneat wits endwavetime outday dreamingsleepyrolling eyeslosersickdont tell anyoneno talkingclownsillypartyyawndroolingthinkingohapplausenail bitinghypnotizedliarwaitingsighphbbbbtcowboyI dont want to seehurry up!rock on!thumbs downthumbs upit wasnt mepirateI dont knownot listeningrosecoffeeideaprayingmoney eyeswhistlingfeeling beat uppeace signshame on youdancingbring it onhee heechatterboxnot worthyoh go onstarhirobillyyin yangskull
Go to top of page