Ноён Ерөнхийлөгч энэ олон жил УТААНЫ ЭСРЭГ ГАНЦААРАА ТЭМЦЖЭЭ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 11

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордны Иргэний танхимд сэтгүүлчидтэй “Зангиагүй уузалт” хийлээ.

Ерөнхийлөгч “Улаанбаатарын утааг хэрхэн шийдвэрлэх вэ” сэдвээр гол яриагаа эхлэсэн бөгөөд Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэргийг цаашид хэрхэн ажиллах талаар сэтгүүлчдэд танилцуулсан юм.

Тэрбээр “Би 2009 онд Улаанбаатар хүн амьдрахад аюултай хот боллоо гэдгийг хэлж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод л хөндсөн. Энэ асуудлыг өнөөдрийнх шиг олон нийтийн анхааралд авч ирэхийн тулд ийм олон жилийг туулж байна. Манай хүмүүс агаар сийрэгжээд салхи гараад ирэхээр утаагаа мартдаг. УИХ-ыг шахаж байж 2010 онд агаарын бохирдлоос төлбөр авах хуулийг гаргасан.

Зөвхөн одоо ярьж байгаа юм биш.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг шахаж байж их утаа гаргадаг аж ахуйн нэгж, "яндан"-гаас төлбөр авдаг болгосон шүү дээ. Хэвлэл мэдээллийнхэн хүртэл тоож бичдэггүй байсан. Тоож бичдэг, утааны араас явдаг сэтгүүлч их цөөхөн байсан. Дээр нь Засгийн газар болон УИХ-д хуулийг нь санаачлах хүн байдаггүй л байсан. Би Ерөнхийлөгчийн хувьд нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах хуулийг санаачилж, 2010 онд УИХ-аар хэлэлцүүлж байсан, санаж байна уу та нар. Тэр ч битгий хэл, Үндэсний хороо байгуулах гэхээр түүнийг нь хариуцах хүн олддоггүй байсан. Сүүлдээ П.Цагаан дарга гурван жил даргаар нь ажилласан шүү дээ, санаж байна уу та бүхэн. Мартсан байх л даа. Гэтэл энэ утааны асуудал бол үргэлж миний сэтгэл зүрхэнд байсан. Ингэж хэлнэ гэдэг бол хийхийн эхлэл. Нөгөөтэйгүүр шийдвэр бол үйлдлийн эхлэл. Гэхдээ шийдвэр гаргахад улстөрчид дуртай байдаггүй юм” хэмээв

Мөн “Агаарын бохирдлын асуудалд хамгийн их анхаарал хандуулсан Ерөнхийлөгч гэж намайг Дэлхийн Байгаль орчны газраас шагнасан. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хуулийг би анх санаачилсан. Сэтгүүлчдийг нисдэг тэргээр авч явж утааг дээрээс нь харуулж байсан. Гэр дулаалах мөнгийг Хас банкнаас иргэдэд гаргуулах ажлыг дэмжсэн. Тэгэхэд хэн ч тоож бичдэггүй л байсан ш дээ.

Гамшгийн бүсэд Ардчилал ярихгүй байя.

Утааны гамшиг бол Монголчуудын өөрсдийнх нь гаргасан гамшиг. Тиймээс бүгдээрээ утаан дээр улс төржилгүй, үндэсний эв нэгдлийг бий болгоод хамтдаа тэмцье. Би хэзээ ч Улаанбаатар сайхан хот, наашаа хүрээд ир гэж ярьж байгаагүй. Улаанбаатар ирээдүйгүй хот. Хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй, үр ашиггүй хот болсон. Тиймээс наашаа нүүж ирэх хэрэггүй” хэмээсэн юм.

Ноён Ерөнхийлөгчийн хэлж байгаагаар утааны эсрэг тэрбээр ганцаараа тэмцжээ. Харин бид огт юу ч хийгээгүй, юу ч тоогоогүйгээр барахгүй бүгдийг мартаж орхисон байна.

www.GoGo.mn сайтын Ерөнхий редактор О.Ариунбилэгийн "Ерөнхийлөгчөө таны яриад байгаа сайхан зүйлс яагаад өнөөдрийг хүртэл биелдэггүй юм бэ? гэх асуултад тэрбээр “Шүүмжлэлийг хүлээн авч байна. Гэхдээ би түрүүн хэлсэн бие биенийхээ ажлыг үгүйсгэх хэрэггүй. Айл бүхэн, хүн бүхэн утааг арилгах асуудалд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Би хатуу үг сонсож сурсан. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, иргэд агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллах хэрэгтэй” гэснээс өөр оновчтой тайлбар өгсөнгүй.

Угтаа олон нийт ноён Ерөнхийлөгчийн сайхан үг яагаад үйлдэл болдоггүй тухай хамгийн их сонирхож байгаа.

Тэрбээр өөрийгөө Ардчилсан Ерөнхийлөгч хэмээн тодотгох дуртай. Тэгвэл түүнийг Ерөнхийлөгчийн албанд томилогдох үед өөрийн намыхан ч Засгийн эрх барьж байсан шүү дээ. Яг үнэндээ түүний яриад байгаа юу ч хийгээгүй, юу ч тоодоггүй бүлэг нь сэтгүүлчид, ард түмэн биш харин АН, МАН хэмээх хоёр намын ээлжлэн төр барьсан эрхмүүд юм шүү дээ.

Тэрбээр 2011 онд “2050 онд Улаанбаатарт  хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулна” гэж байсан. Гэтэл өнөөдөр “Улаанбаатар ирээдүйгүй  хот” гээд хэлж зогсоо нь жинхэнэ мартамхай хүн нь хэн бэ гэдгийг тод томруунаар харуулах шиг.

Ц.Элбэгдорж 1990 оноос хойш УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа, МУ-ын Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр хоёр удаа, УИХ-ын дэд даргаар нэг удаа сонгогдож, өнгөрөгч 26 жилийн турш үргэлж төрийн дээд албуудыг хашиж иржээ.

Энэ хугацаанд түүнд Улаанбаатарын утааг арилгаад зогсохгүй Монголын эдийн засгийг хөл дээр нь босгох, Монгол Улсыг дэлхийн жишигт нийцсэн улс болгох бүрэн эрх, боломж нь байв. Гэвч тэрбээр Сүхбаатарын талбайд ярьж зогссон шигээ өнөөдөр мөн л ярьсан хэвээр. Утааны асуудлаар улс төржихгүй байхыг Ерөнхийлөгч өнөөдөр олон нийт, хэвлэл мэдээллээс гуйв. Харамсалтай нь улсын чухал асуудал дээр гэнэт дуугарч, олон нийтийг талцуулдаг хүн нь Ц.Элбэгдорж өөрөө юм. Үүнийг өнгөрөгч “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, Ц.Баярцогтын оффшор дансны хэрэг зэргээс харж болно.

Хэрэв Ерөнхийлөгч энэ удаа ярьсан зүйлээ ажил хэрэг болгож чадвал түүний бүх алдааг Монголын ард түмэн уучлахад бэлэн байна.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 43 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mask(202.9.41.169) 2017 оны 01 сарын 13

olooon jil tor barihdaa ingj gantsaaraa utaatai bolgoson gj shagnuulah gj guigaad gonshignood bgan bishvv elbegdorj

0  |  0
selenge(202.21.125.2) 2017 оны 01 сарын 13

Монсоник группын Баярхүү олоон жилийн өмнө сонины 2 нүүр дүүрэн ”НАМАЙГ БИТГИЙ СОНГООРОЙ БИ НЭРЭЭ ТАТЛАА” гэж бичиж байлаа. Суга нь уранхай пиджактай нөгөө хувьсгал хийж явсан Элбэгдорж ерөнхий сайд болчихоод дээрээс гишгээд хамаг бизнесийг нь алаад, өөрсдөө таргалаад байхаар өөрийн эрхгүй тэнд нь очиж үзэлцэхээр БУЯНГИЙН ЖАГАА мэт нь энэ УИХ-н сонгуульд үзэж байна шүү дээ гэж...

0  |  0
selenge(202.21.125.2) 2017 оны 01 сарын 13

Зуухны өмнө тоо суугаагүй хүн сууж байгааг мэддэг юм байна овоодоо тэр хүн чинь дуртайдаа элдэв зүйл түлсэнгүй осгож үхэхгүйн тулд түлж болох бүхнийг түлж байгааг ойлгох тийм хэцүү байгаан байхдаа...нэг хэсэг маань ингэтлээ ядуурч байхад манай ерөнхийлөгч ингэтлээ л амьдралаас тасарч дээ...

0  |  0
Sanaa (202.21.106.136) 2017 оны 01 сарын 12

Tegsen sh dee huurhii! Gantsaaraa temtseed temtseed Odoo huurhii goshgordog Hun bdaggui ! Lhagvaa Lhagvaa ... l geed duudaad bgaa biz Dee

0  |  0
За за(103.9.90.231) 2017 оны 01 сарын 12

Би ч бас олон ингээд л хэлээд байсан юм. Элбэгдорж бид 2-ын эрх мэдэл, албан тушаал адил юм бна л даа

0  |  0
Zochin (202.156.190.92) 2017 оны 01 сарын 12

Bi bi bi ...manlailagch Hun bi bi gedeg ugiig olon hereglehgui l de hudalch hunii ug uym Shu de

0  |  0
131616456(103.9.90.98) 2017 оны 01 сарын 12

энэ хүн монголын ард түмний итгэл рүү ус цацаад яваад өгч байгаа юм байна даа, эрх мэдэлтэй үедээ өөртөө насаараа хэдэн үеэрээ идэх хоолоо сайн бэлдээд, хамгийн сүүлд нь утаагаа гэнэт санаад ард түмнийг хошигруулаад л

0  |  0
131616456(103.9.90.98) 2017 оны 01 сарын 12

энэ хүн монголын ард түмний итгэл рүү ус цацаад яваад өгч байгаа юм байна даа, эрх мэдэлтэй үедээ өөртөө насаараа хэдэн үеэрээ идэх хоолоо сайн бэлдээд, хамгийн сүүлд нь утаагаа гэнэт санаад ард түмнийг хошигруулаад л

0  |  0
131616456(103.9.90.98) 2017 оны 01 сарын 12

энэ хүн монголын ард түмний итгэл рүү ус цацаад яваад өгч байгаа юм байна даа, эрх мэдэлтэй үедээ өөртөө насаараа хэдэн үеэрээ идэх хоолоо сайн бэлдээд, хамгийн сүүлд нь утаагаа гэнэт санаад ард түмнийг хошигруулаад л

0  |  0
MONGOL(122.201.19.86) 2017 оны 01 сарын 12

23 жил МАН Хужаагаас зээл авч бэлэн мөнгө тараадаг байсан тэрнийхээ оронд нэгч зам засаагүй шүү. Н.Алтанхуяг зээлийг Монголд хэрэгтэй юм болгосон байх шүү. МАН Чалко зээл аваад Эрээний хөгжүүлсэнийг хэнч мартаагүй шүү

0  |  0
зочин(103.9.90.50) 2017 оны 01 сарын 12

Яагаад буруутай, идсэн уусан нь тодорхой Алтан хуяг, Батүүл, Фортуна мэт рүү нь дайрахгүй сандал ширээн дээр сууж байгаа болохоор нь энэ хүн рүү дайраад байдаг юм бэ? Үнэн үг хэлсэн хүн маш олон дайсантай болдог. Энэ хүнийг үнэнийг хэлсэний төлөө бүлэглэлүүд маш өргөн фронтоор дайрч давшилж байгааг ард түмэн харж байна. Сэтгүүлчид мөнгөний боол болж. Эрээ цээрээ алдаж. Эх захаа алдсан хулигаан хүүхдүүд шиг л болж. Авилгатай тэмцэх амаргүй. Утааны мөнгийг идсэн хүмүүсийг жаахан шахаадахсан чинь идсэн нь биш, илчилсэн нь буруутдаг байш дээ. Ард түмэн сэтгүүлчдэд итгэл үзүүлэхгүй. Гоншигоноод.

0  |  0
зочин(103.9.90.50) 2017 оны 01 сарын 12

Энд бичээд байгаа сэтгүүлчдийг огт ойлгохгүй байна. Сэтгүүлчдийн мэдлэг ийм нимгэн юм уу, эсхүл ерөөс захиалгаар ажиллахгүй бол эрүүл саруул үг, үлдлийг ойлгохоо больчихсон юм уу? Энд УТАА гэдэг гамшгийг яаж багасгах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах тухай яригдаж байна. Ерөнхийлөгч ямар санаачлага гаргасан, УИХ, ЗГ энэ асуудалд яаж хандаж байсан тухай үнэнээ л хэлж байна. Аргаа барсан ажил. Улсын төсөв, төслөөс маш их мөнгө зарсан, мөнгийг нь нэр бүхий хэсэг этгээд зувчуулаад идээд дууссан., үр дүн гараагүй. Ерөнхийлөгч юу хийж чадах байсан гэж? Шийдвэр гаргах, мөнгө захирах эрх бий бил үү?

0  |  0
Зочин(66.181.189.27) 2017 оны 01 сарын 12

Эби эхлээд зөв юм ярьж гарч ирсэн. Н.Энхбаяр, Алтанхуяг мэтийн авилгалчидтай тэмцэх зэрэг ганц хоёр зөв зүйл хийх гэж оролдсон. Харин сүүлийн үед Эрдэнэтийн 49 зэрэг луйварт нэр холбогдох болж, эрх мэдэлдээ хэт бачуурах болсон. Бөхчүүдийн дэргэд хүзүүгүй байж дэвж давхиад л. Ард түмнээ доромжлох болсон. Утаа гарилгахад юу ч хийгээгүй байж өөрөө л ганцаараа тэмцсэн мэт ярих болж.

0  |  0
Зочин(203.91.118.180) 2017 оны 01 сарын 12

Зөв л зүйл яриад байна. Өнгөрсөн 4 жилд утааны талаар яагаад дуугараагүй юм болоо. Гэтэл гамшгийн хэмжээнд хүртэл нь явуулчихаад дуугардаг нь ямар учиртай юм бол.

0  |  0
Zochin(77.56.209.191) 2017 оны 01 сарын 12

Ta bol uran iltgegch hudalch erunhiilugch. Ternees tsaashgui hun utaanii esreg enee teree ayan tusul zohioson humuusn munguu huvaaj ideed duussan yadaj ter humuusdee hariutslaga tootsoj chadahgui ene niigemn hulgaich darga naraar duursen bugd tanii hamsaatan bh . Shudarga shuuh zasaglalgui oron.

0  |  0
ппп(103.229.122.52) 2017 оны 01 сарын 11

эруул уу

0  |  0
zочин(122.201.21.209) 2017 оны 01 сарын 11

Үргэлжлэл: дэндүү хачин хүн сүрэг байдаг. Жишээ: тв 9-ийн бөөрөнхий хэлтэй 2 чалчигч, сумьяабазар ч гэнэ үү нэг тв-ийн сэтгэцийн хурц илрэлтэй баньд...олон гамшигууд харагддаг. Энэ ”go go”-ын сайн дурынх ч юм шиг, зоргоороо чалчигч ч юм шиг 1 эмэгтэй зүгээр л элбэгээг гутаах цорын ганц зорилгоор сэтгүүлчийн өндөр ес зүйг зөрчин чанга чанга дуугаар ярьж чаралбайдаж харагдлаа. Еслол протоколын хатуу босго та бүхэнд үйлчлэх естой шүү. Нийгмийн давхрааны хамгийн дор байдаг борчуул маань ч та бүхэн шиг ийм хар бор, атгаг биш ядахдаа ерөнхийлөгчөө, төр улсаа хүндэтгэдэг юм шүү. You are just ugly cr

0  |  0
Зочин(122.201.21.209) 2017 оны 01 сарын 11

Элбэгээ дандаа алсыг харсан, улс монголоо бодсон зүйл ярьдаг учир манай хоцрогдсон сэтгүүлчид нийгэм рүү дандаа хараар цацдаг. Манлайлал гэдэг юм одоо сэтгүүлчдийн хурц үзэгнээс ч илүү зэвсэг болсныг энэ 21- р зуунд ч хархны тархиараа ойлгож дийлдэггүй. Хэл сурдаггүй, монгол хэлээрээ зөв бичдэггүй, гадаадад сургаж нүд тайлах гэхэд ч чаддаггүй, бүдүүлэг, удаан, болхи, бүдүүн баргийн улс байдагыг үзэн яддаг. Бүгд худалдагдсан. Маш жаахан мөнгөөр шүү. Нийгмийнхээ урд нь гарч, ард түмнээ соен гэгээрүүлж явах нийгмийн миссия-гаа яаасан ч ойлгодоггүй, эргүү ч юм шиг синдромтой ч юм шиг дэндүү хач

0  |  0
Зочин(178.197.226.5) 2017 оны 01 сарын 11

Eeree iim bolgson hun shuu dee malin belcheeriig bas bugdiin taraktraar hersiin erguuleed tavisan 25 jil uls ornoo bodson bol ingej unen um yrj suuh bnuu ard tumniihee emjeg gajraa oroldoj suuh bsn gejuu

0  |  0
Kk(122.201.31.52) 2017 оны 01 сарын 11

Odoo zailj uz chi chadsangui elbegee

0  |  0
t(112.72.11.107) 2017 оны 01 сарын 11

Tarhi ugaah hereggui ta nariin buruu .

0  |  0
зочин(203.91.115.42) 2017 оны 01 сарын 11

Ерөнхийлөгч зөв л ярьж бн.

0  |  0
зочин(203.91.115.42) 2017 оны 01 сарын 11

Ярв зүйл их яриаг нь сонслоо.Тусгаж авах, зөв зүйл их ярьж бнлээ.Битгий хэт туйлшраад бай.Ярьсан юмыг нь мушгиад бх юм.

0  |  0
зочин(203.91.115.42) 2017 оны 01 сарын 11

Ярв зүйл их яриаг нь сонслоо.Тусгаж авах, зөв зүйл их ярьж бнлээ.Битгий хэт туйлшраад бай.Ярьсан юмыг нь мушгиад бх юм.

0  |  0
Зочин(150.129.143.88) 2017 оны 01 сарын 11

Төрийн тэргүүн гээд байгаа хүн нь ийм байхад бусад нь ч яалтай билээ. Ёстой хэлэх ч үг алга.Үйлийн лай гэж байдаг бол хүзүүгүй хүн та эдлэх л болно.Та энэ албан тушаалд насаараа байхгүй л байх.

0  |  0
ЗОЧИН(202.9.41.92) 2017 оны 01 сарын 11

ОДОО БИ ҮЕЭ ӨНГРӨӨСӨН ЮУ ГЭЖ БУРЖ БАЙСАН Ч ЯАХАВ ДЭЭ ГЭЖ ТАВЛАЖ БАЙГАА УХААНЫ ЮМ ТӨРИЙН ХӨРӨНГИЙГ ЯАЖ ШАМШИГДУУЛЖ ХУВДАА АВДГИЙГ АРД ТҮМЭНДЭЭ ХАРУУЛЖ УЛС ОРНОО ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТАНД ЯАЖ ОРУУЛДГИЙГ БОДИТООР ХАРУУЛСАН ЧАМАЙГ АРД ТҮМЭН ЧИНЬ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГА ӨРГӨСӨН ЧАМААС ШҮҮХЭЭР ОРУУЛЖ АМ ӨЧГИЙГ ЧИНЬ АСУУХ ЦАГ ӨДӨР ДУТАМД ЦАГ МИНУТ СЕКУНДЭЭР ОЙРТОЖ БАЙНА ГЭДЭГТ НАЙДАЖ БАЙНА ТЭР ҮЕД ЭНЭ СЭТГҮҮЛЧДИЙН ӨМНӨ ҮНЭНЭЭ ХЭЛЭЭРЭЙ

0  |  0
ard(202.179.23.107) 2017 оны 01 сарын 11

Xulgaich nowshiin gaigaar iim agaarin boxirdol bii bolson

0  |  0
SETGUULCHID(203.91.115.38) 2017 оны 01 сарын 11

SETGUULCHID BUGD DURGUI NI HURSEN TSARAITAI SUUGAAD BAIHAAR HAYAD GARAAD YAVAHGUI

0  |  0
SETGUULCHID(203.91.115.38) 2017 оны 01 сарын 11

SETGUULCHID BUGD DURGUI NI HURSEN TSARAITAI SUUGAAD BAIHAAR HAYAD GARAAD YAVAHGUI

0  |  0
l(202.21.118.101) 2017 оны 01 сарын 11

soliotoo umuu haasha um ynen balai gar bjee chi

0  |  0
Zochin(199.212.86.37) 2017 оны 01 сарын 11

Uls ornoo iim baidald oruulj yaduuruulj urund oruulsan mongolyn tur uruvdultei ye

0  |  0
Zochin(199.212.86.37) 2017 оны 01 сарын 11

Uls ornoo iim baidald oruulj yaduuruulj urund oruulsan mongolyn tur uruvdultei ye

0  |  0
АХ(103.229.123.109) 2017 оны 01 сарын 11

ХУДАЛЧ

0  |  0
zochin(112.72.11.123) 2017 оны 01 сарын 11

ELBEGDORJIIN EELJIT HOSHGIROON.ZAIL CHI.

0  |  0
Иргэн(66.181.188.119) 2017 оны 01 сарын 11

Ерөнхийлөгч та Таван толгой, газрын баялагаа ард түмэнд ашигтай байлгах гэх мэт асуудлыг хөндөн хэлэлцүүлэг хийж, зөв замд нь оруулбал утааны асуудал аяндаа орон сууцжуулах замаар л буурна.Ядуу ард түмэн яаж орон сууц худалдан авах билээ.Асуудлын үндэс ердөө л өрхийн орлогоос л хамааралтай.Бид ядуу байна.

0  |  0
ХАРААЛЧ(139.5.216.153) 2017 оны 01 сарын 11

БАЛАЙ ЭЛБЭГДОРЖООР ТӨР БУЗАРЛУУЛАХЫГ ТЭВЧИХГҮЙ. ДАРУЙ ЗАЙЛУУЛЪЯ

0  |  0
Зочин(103.9.91.98) 2017 оны 01 сарын 11

Үнэн зүйл л бичсэн байна. Байгаа байдал л нь энэ шүү дээ. Америк багш нарынх нь заасан зүйл байх л даа

0  |  0
Zochin(27.123.214.105) 2017 оны 01 сарын 11

Uyanga l yum bishyy

0  |  0
Бат ц(103.212.118.63) 2017 оны 01 сарын 11

Энэ нийтлэл бичсэн хүн тэр уулзалтанд болсон хэлэлцүүлэгийг буруу талаас нь тайлбарлаж захиалагт нийтлэл бичжээ

0  |  0
Top