Цэргийн алба хаагчийн насны дээд хязгаарыг хоёроор нэмэгдүүллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 11

Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагад 25-аас доошгуй жил алба хаасан эрэгтэй, 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй, байлдааны нисдэг тэрэгний нисгэгчээр 23-аас доошгуй жил, байлдааны тийрэлтэт сөнөөгч онгоцны жинхэнэ нисгэгчээр 20-оос доошгүй жил алба хаасан генерал, офицер, ахлагч, байлдагч нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Үүнээс гадна цэргийн алба хаах насны дээд хязгаарыг ахлагчийн албыг 45 нас хуртэл, Офицерын албыг 45-55 нас хүртэл, Эмэгтэйчүүд ахлагч, офицерын албыг цэргийн цол харгалзахгүй 45 нас хүртэл хаалгаж байхаар хуульчилсан байдаг билээ.

Энэ сарын 9-ний өдөр хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанаар "Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль"-ийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцсан юм. 

О.Анир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top