Улаанбаатар хотын цагдаагийн газар ажлаа тайлагналаа

2017 оны 01 сарын 11

Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйл “..Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага нь иргэд оршин суугчдад ажлаа тайлагнах” заалтын хүрээнд Хууль зүйн сайдын 2014 оны А/89 дүгээр тушаалаар баталсан “ Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам” –ын дагуу Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2016 онд хэрэгжүүлсэн ажлаа Нийслэлийн иргэдэд дараах чиглэлээр тайлагнаж байна.

Үүнд:
• Төсвийн төсөл, зарцуулалт, санхүүгийн тайлан

• Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технилоги, мэдээллийн 
сүлжээг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилт

• Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авах, бүртгэх ажилтай холбоотой мэдээлэл

• Цагдаагийн алба хаагчийн сургалт, сахилга ёс зүйн дүрмийн хэрэгжилт

• Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний тайлан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал

• Нутгийн захиргааны болон төрийн бус байгууллагаас зохион явуулж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах үүргийн хэрэгжилт

• Олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагааны бодлогын хэрэгжилт болон 2017 онд хэрэгжүүлэх ажлын үндсэн чиглэлээ танилцуулж байна.

Үйл ажиллагааны тайлангаа нийслэлийн 152 хорооны иргэд оршин суугчдад өргөн хүрээнд хүргэх зорилгоор хороо, дүүрэг бүрт тайлангийн хурлыг зохион байгуулж байгаа юм.

Хороодод зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын удирдах бүрэлдэхүүн, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн тайлангийн хуралд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд оролцон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар иргэдээс гаргасан санал хүсэлтийг сонсож цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлдээ тусгахаар ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЦАГААН САР(103.212.119.86) 2017 оны 01 сарын 11

ЗӨВ ШҮҮ

0  |  0
Top