ДАРХАН-УУЛ:Эрчим хүчний байгууллагууд 14 хоногт нэг удаа хуралдаж байна

Дархан-Уул аймгийн эрчим хүчний байгууллагууд 14 хоногт нэг удаа эрчим хүчний шуурхайг хийдэг уламжлалтай. Өнгөрсөн 14 хоногт Дархан хотын хэмжээнд цэвэр усны гурван гэмтэл, дулаан хангамжийн нэг гэмтэл гарсныг цаг алдалгүй шуурхай устгасан байна. Гадна агаар хүйтэрсэнтэй холбогдуулан дулаан хангамжийн горимыг 114 градус болгож температурын горимыг нэмэгдүүлжээ.

“ДДЦС” ТӨХК-ийн нүүрсний нөөц 30.000 тн, “Дулаан Шарын гол” ТӨХК-ийн нүүрсний нөөц 1000 тн буюу өвлийн их ачааллын үед байх ёстой нүүрсний нөөц хэвийн байгаа талаар холбогдох удирдлагууд мэдээлэл өглөө. Цаашид өвлийн их ачааллыг амжилттай давах талаар аймгийн Үйлдвэрлэл, Дэд бүтэц, Хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд эрчим хүчний байгууллагуудын удирдлагуудад холбогдох үүрэг даалгаврыг өгөхийн зэрэгцээ энэ сарын 27-ний өдөр болох Эрчим хүчний зөвлөгөөнийг зохион байгуулах ажлын дэд хэсгийг байгуулж ахлагчаар Захирагчийн албаны мэргэжилтэн М.Анхбаярыг томилсон юм.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )