Экс сайдаас 560 сая рубль хураажээ

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд асан Алексей Улюкаевт хамаарах 15 үл хөдлөх хөрөнгө, 560 сая рублийг Мөрдөн шалгах хорооны төв байгууллагын хүсэлтээр хураан авсан байна. Алексей Улюкаев хоёр сая долларын хахууль авсан хэргээр буруутгагдаад байгаа билээ.

2016 оны 11-р сарын 15-нд шилжих шөнө Улюкаев “Башнефть”-ийн хувьцааны улсын багцыг “Роснефть”-д олж өгөхөөр “Минэкономразвитие”-д эерэг дүгнэлт өгснийх нь төлөө Улюкаевт хоёр сая доллар өгөхөд нь авч байгаад газар дээрээ баривчлагдсан аж.

Мөн Москвагийн Басманы шүүх Улюкаевын эзэмшлийн 10 газар, Смоленск муж дахь орон сууцны байрыг хураан авсан байна. 

 

 

Д.Мөрөн

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )