Монгол дахь “Трамп” бодлого

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 12

  АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трампын сонгуулийн гол амлалтуудын нэг нь “Хууль бус цагаачдыг  албадан гаргана” гэсэн уриаг дэвшүүлсэн юм. Тэрээр сонгогчидтой уулзахдаа “Гурван сая хууль бус цагаач байгаа. Тэднийг эх орноосоо хөөж гаргана. Өөрсдийнх нь улс орон руу албадан гаргах хэрэгтэй. Хилийн аюулгүй байдал хангагдаж, бүх зүйл зөв горимдоо орсон цагт л бид аз жаргалтай, гайхалтай ард түмэн болно” гэж байлаа. Удахгүй тангарагаа өргөх АНУ-ын ерөнхийлөгчийг ажлаа авсанаар энэ амлалтаа биелүүлэх байх гэсэн таамгийг ажиглагчид дэвшүүлж буй.

     Доналд Трампын энэ үйлдэлтэй утга дүйх бодлогыг Улаанбаатар хотын Засаг дарга ноён Су.Батболд хэрэгжүүлэхээр шийджээ. Тэрээр Улаанбаатар хот утаатай болсон тул нийслэл хотдоо дахиж орон нутгаас хүн хүлээж авахгүй гэнэ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Улаанбаатар хотын захирагч С.Батболдын гаргасан захирамжид “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зайлшгүй авах шаардлагатай болон Улаанбаатар хотод орон сууц худалдан авсанаас бусад хөдөө орон нутгаас нийслэлд байнга орших суухаар шилжин ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд түр зогсоосугай” гэжээ. Хот төлөвлөлтгүй хөгжсөн, хүн амын бөөгнөрөл, утааны асуудлыг шийдээгүй үе үеийн эрх баригчдын хариуцлаггүй үйлдлээс болж орон нутгийн иргэд маань улсынхаа нийслэлд ирж амьдрах эрхээ хязгаарлуулчихлаа. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн нь хаана ажиллаж амьдрах эрх нь нээлттэй. Хотын даргын энэ шийдвэр үндсэн хууль ч зөрчсөн байхыг үгүйсгэхгүй. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр одоо ийм шийдвэр гаргаснаараа хэр үр дүнтэй юм бол.  

Ерөнхийлөгч бас юу гээд хэлчих вэ. “Улаанбаатараас өөр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх чинь нээлттэй. Улаанбаатар ашиггүй, ирээдүйгүй хот болсон” ч гэх шиг. Ажлын байр, амьдрах орчингүй бол хэн хөдөө рүү зорих юм бэ. Хөдөөд ажлын байргүй учраас аргагүй эрхэнд залуус хот руу ирцгээж байна.

Аймагийн төвүүдэд 20 гаруйхан настай ид ажил, хөдөлмөр эрхлэх үеийн сайхан залуус таксинд зогсож байна. Өдрийн орлого  нь 10 хүрэхгүй мянган төгрөг. Ийм байхад хөдөөд “амьдрал” байна уу.

Эрдэнэт шиг цалин хангамж сайтай, олон мянган ажлын байртай үйлдвэр байгуулсан бол тийшээ очиж ажиллах сонирхолтой залуучууд хэдэн мянгаараа бий. Гэвч сүүлийн 20 гаруй жил бүтээсэнээ нурааж, хийснээ үгүйсгэж ирлээ. Ажлын байр, үйлдвэрүүдээ устгасны гор нь Улаанбаатар утаандаа үзэгдэхээ байжээ. “Үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэдэг дээ.  Хагас жилийн дараа албаа өгөх Ерөнхийлөгчид өнөөдөр утааны асуудал падлийгүй. Найман жил төрийн тэргүүнээр ажиллахадаа өөрчлөлт хийж чадаагүй тэрээр найман сарын дотор хотын утааг багасгаж чадах уу. Ерөнхийлөгчид одоо итгэх хэрэггүй.

Хотын даргын гаргасан “Трамп” бодлого хэр үр дүнтэй байж, утаа багасахыг харах үлдэж байна. Доналд Трамп цагаачдыг эх оронд нь буцаах бол хотын захирагч маань өөрийн улсын иргэдээ нийслэл хотоосоо хөөх бодлого гаргасанаараа ялгаатай юм.    

                                                                    Н.Амараа 

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nn(202.21.106.126) 2017 оны 01 сарын 17

niigmiizm

0  |  0
T(139.5.219.185) 2017 оны 01 сарын 13

Mulguu xyniig Tramptai zyirlex dendyy ineedtei buguud pupulist yumdaa

0  |  0
ган (119.40.97.94) 2017 оны 01 сарын 13

Хотын дарга зөв шийдвэр гаргасан. Бид одоо л шийдвэр гаргахгүй бол хэзээ вэ? Ардчилал ярьж, түүнийг буруу ойлгосон хүмүүсийн зам энэ хүрээд зогсохгүй бол цөөн монголчууд сэвсэн дээрээ шаваад дуусах нь байна. Аливаа зүйл хэмжээ хязгаартай. Чөлөөтэй зорчин явна, оршин суугаа газраа чөлөөтэй сонгоно гэх заалт нь уугуул иргэдийг маш ихээр хохироож байгаа юм. Тухайлбал орон нутагт оторын бүс нутаг дээр гадны аймгийн малчид ирж газрыг там болгоод малаа туугаад яваад өгч байна. Ийм буруу зүйлийг хуулийн заалт барьж өөгшүүлж байгаа сэтгүүлчийг эх орондоо хайртай хүн гэх үү.

0  |  0
ган (119.40.97.94) 2017 оны 01 сарын 13

Хотын дарга зөв шийдвэр гаргасан. Бид одоо л шийдвэр гаргахгүй бол хэзээ вэ? Ардчилал ярьж, түүнийг буруу ойлгосон хүмүүсийн зам энэ хүрээд зогсохгүй бол цөөн монголчууд сэвсэн дээрээ шаваад дуусах нь байна. Аливаа зүйл хэмжээ хязгаартай. Чөлөөтэй зорчин явна, оршин суугаа газраа чөлөөтэй сонгоно гэх заалт нь уугуул иргэдийг маш ихээр хохироож байгаа юм. Тухайлбал орон нутагт оторын бүс нутаг дээр гадны аймгийн малчид ирж газрыг там болгоод малаа туугаад яваад өгч байна. Ийм буруу зүйлийг хуулийн заалт барьж өөгшүүлж байгаа сэтгүүлчийг эх орондоо хайртай хүн гэх үү.

0  |  0
Minii ner (84.12.78.229) 2017 оны 01 сарын 12

ер нь тгд бид нарын төлөөx шийдвэр шдээ.олонхын эрх ашгийг хамгаалахын төлөөх шийдвэрт ямагт цөөн хэдэн хүний эрх ашиг хөндөгджил байдаг.

0  |  0
зөв зөв(122.201.24.138) 2017 оны 01 сарын 12

Дэмжиж байна, 15-20 сая хүн амтай Москва, Бээжин хотын туршлагаас сурах хэрэгтэй. Улс хот бүр өөрийн дүрэм журамтай байдаг, бид дэндүү замбараагүй, дураараа дургиж 27 жил амьдарлаа. Анархизмыг булшлах цаг болсон.

0  |  0
Дэмжигч(202.21.100.138) 2017 оны 01 сарын 12

Чадвартай нь үнэн юм бол жиргээнээс асуухгүй байлгүйдээ хэ хэ

0  |  0
Дэмжигч(202.21.100.138) 2017 оны 01 сарын 12

Хотын захирагчийн шийдвэрийг дэмжиж байна. Битгий хотод ир гээгүй эхлээд амьдрах байр орон сууцны асуудлаа шийдээ л гэсэн байна. Яагаад мушгиж тайлбарлаад байгаан энэ хотын үндсэн оршин суугчидын эрүүл амьд байх эрх ашиг яахаараа нүүж ирсэн хүмүүсийн гайгаар хохирч эрүүл мэнд амь нас нь эрсдэх ёстой юм бэ? Хотод ажлын байргүй орлогогүй хүмүүс түлшээ хүчгэрэхгүй юу хамаагүй шатаагаад удаа май тавиад байгааг зөв гэж үзэж болохгүй. Сү. Батболдын зөв санаж сэдэж хийж байгаа ажлын нь зөв талыг олж харж дэмжихийг уриалмаар байна.

0  |  0
dsds(37.130.224.202) 2017 оны 01 сарын 12

d ssa

0  |  0
dsd(159.253.145.183) 2017 оны 01 сарын 12

,smd,saddsds

0  |  0
dsd(159.253.145.183) 2017 оны 01 сарын 12

,smd,saddsds

0  |  0
zochin(103.9.90.130) 2017 оны 01 сарын 12

ер нь тгд бид нарын төлөөx шийдвэр шдээ.олонхын эрх ашгийг хамгаалахын төлөөх шийдвэрт ямагт цөөн хэдэн хүний эрх ашиг хөндөгджил байдаг.Эрүүл аюулгүй орчинд амьдармаар л бн шдэ.1 сар гэхэд утааны асуудлыг шийдцэн хойно энэ хязгаарлалтыг цуцална!!!

0  |  0
Зүчи(159.253.145.183) 2017 оны 01 сарын 12

Анхнаасаа аль 10-аад жилийн өмнө ингэж дорвитой зоригтой алхам хийх байсан юм. Би сурах гэж л хот орж ирсэн сурчихаад буцна даа. Харин утаа гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрч ганц хөдөлж чадсан хүн нь хотын дарга. Маш зоригтой зөв шийд бсан шүү дэмжиж байна. Би утаа зүгээр хэвийн болохоор хотод ирнээ.

0  |  0
Demjij baina(103.9.90.130) 2017 оны 01 сарын 12

ингэж байж л утаагүй болно шдэ.ямар насаар нь хотод орж ирэхийг хориглоод байгаа биш.Эрүүл аюулгүй орчинд амьдармар байна шдээ.

0  |  0
Зочин (103.9.90.130) 2017 оны 01 сарын 12

Хамгийн гол нь монгол хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нь зөв гэж үзээд энэ захирамж гаргаж байгаа шдээ та нар чинь яачих улс юм бэ .Хүн ам ихсэж хотын түгжрэл хорт утаа хөрсний бохирдол гээд олон олон зүйлсээс хамгаалж ийм зүйл хийж байгаа шдээ . Та нар сайн ойлгож өргөн хэмжээнд сэтгээрэй энэ бодлого маш олон жил яригдаж байсан гэхдээ аль дарга нь баталж байгааггүй .

0  |  0
MGL(202.131.245.226) 2017 оны 01 сарын 12

Хамин иргэний үндсэн эрхийн энэ хязгаарлалтыг хотын мэрийн захирамжаар биш, харин хуулиар хязгаарлавал зохиотой.

0  |  0
MGL(202.131.245.226) 2017 оны 01 сарын 12

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн нь ” байнга оршин суух газраа сонгох” эрхтйй боловч аливаа хүн эрх эрх чөлөөгөө эдлэхдээ ”бусдын эрхийг хүндэтгэх”, ”хүний эрх эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдах зарчим” бий. Сурагчийн нэг хүүхдийн ширээн дээр 3 хүүхэд, эмнэоэгийн нэг орон дээр з өвчтөн, 600 000 хүний орон зайд 1 800 000 мянган хүн эрх чөлөөгөө эдлэн ”чихэлдэж” өөрийхөө ч, бусдын эрхийг хөсөрдүүлэх хэрэг байна уу.. Дэлхийн аль ч улс орны нийслэл амьдрах орон зай, хүний нягтралын хөдөлгөөнийг энэ л зарчмын дагуу хязгаарладаг нь хүний эрх эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхтэй холбоотой.

0  |  0
Irgen(202.9.40.99) 2017 оны 01 сарын 12

Zorigtoi shiidver gargaj tuuniigee zorigtou ajil bolgoj heregjuuleh heregtei manaid neg gajig udaan urgeljillee alivaa ajild saad hiih sanaa uvurluhuuruu hunii erh gej hiirhdeg hotiin uuguul irged gej erhee hasuulj huduunii ih nuudeliin hor urshigiig uushgaaraa gevliideh ur ungesiinhee amigui amiar tuluus boloh estoi boljiinuu hotiin dargiin shiidver ene zuund uur baihgui onovchtoi shiidver mongoldool shuu

0  |  0
ЗОЧИН(202.131.230.238) 2017 оны 01 сарын 12

Энэ бол хамгийн зөв шийдвэр. Хүн бүхэнд таалагдана гэж байхгүй. Хатуухан байхгүй бол ажил болохгүй. Ажилгүй энэ олон хүн утаа нэмэхээс, хөдөөнөө очиод малаа маллаад амьдарсан нь дээр.

0  |  0
chadvartai ni yahuu (202.9.41.81) 2017 оны 01 сарын 12

chadvartai bolovsroltoi huduu bgaa zaluuchuud ni tegeed ayh uu. Hotod ieed ajil hiimer baidag iruulehgui baij bolohgui shu dee

0  |  0
zochin(150.129.140.112) 2017 оны 01 сарын 12

xodoono ochix n zow bolowsrol baixgui xund yaj ajil oldox yum be xodoono och xotin dargiin shiidwer zow

0  |  0
Дэмжигч(202.21.100.138) 2017 оны 01 сарын 12

Хотын захирагчийн шийдвэрийг дэмжиж байна. Битгий хотод ир гээгүй эхлээд амьдрах байр орон сууцны асуудлаа шийдээ л гэсэн байна. Яагаад мушгиж тайлбарлаад байгаан энэ хотын үндсэн оршин суугчидын эрүүл амьд байх эрх ашиг яахаараа нүүж ирсэн хүмүүсийн гайгаар хохирч эрүүл мэнд амь нас нь эрсдэх ёстой юм бэ? Хотод ажлын байргүй орлогогүй хүмүүс түлшээ хүчгэрэхгүй юу хамаагүй шатаагаад удаа май тавиад байгааг зөв гэж үзэж болохгүй. Сү. Батболдын зөв санаж сэдэж хийж байгаа ажлын нь зөв талыг олж харж дэмжихийг уриалмаар байна.

0  |  0
зочин(202.179.31.242) 2017 оны 01 сарын 12

Хөдөөнийхөн тэндээ очиж, дассан газраа дураараа дургиж байсан нь дээр биш үү. Батболдын шийдвэрийг зөв гэж дэмжиж байна.

0  |  0
зочин(124.158.106.141) 2017 оны 01 сарын 12

хотод очоод амьдарч болж байвал очиг л дээ. Би л лав уб -т удаан байх аргагүй юм билээ. Хөдөлвөл хөлс юм байна лээ. тэгээд ч хүмүүс нь зан харьцаа гэж авах юм байхгүй .

0  |  0
Зочин(103.9.91.98) 2017 оны 01 сарын 12

Малаа маллаж чадахгүй, хотод ирээд ажилд тэнцэхгүй хүмүүсийг хөөхгүй яах юм. Хотод утаа нэмэхээс өөр ид шидгүй хүмүүсийг нутаг руу буцаахаас өөр яах юм бэ

0  |  0
Top