СҮХБААТАР: Үнэгүй эмийг гурван эмийн сангаар олгож байна

Админ | Zindaa.mn
2017 оны 01 сарын 12

Бага насны ялангуяа, 0-5 насны хүүхдүүдэд хамгийн их хүрч буй томуу, төст өвчний дэгдэлт нэмэгдэн Сүхбаатар аймгийн хэмжээнд сургууль цэцэрлэгүүдийн амралтыг сунгаад байгаа билээ. 0-5 насны хүүхдэд ханиад томууны эм үнэгүй олгох тухай Эрүүл мэндийн сайдын тушаал өнөөдрөөс хэрэгжиж байна. Томуу, томуу төст өвчний үед хэрэглэх 10 нэр төрлийн эмийг аймгийн Эм импексийн салбар буюу төв эмийн сан, Монос, Эхэн-Ус эмийн сангуудаар түгээж байна.

Үнэгүй олгох эмийг Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй жороор эм бичих кодтой эрх бүхий эмчийн бичгээр олгох аж. Өрхийн эмнэлгүүд болон сумдын эмч нар ийм эрхтэй бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлэгт зургаан эмч хөнгөлөлттэй жор олгох эрхтэй юм.

Үнэгүй олгох нэр бүхий эмийн жагсаалт:

1. Ампициллин
2. Амоксициллин
3. Тетрациклин
4. Сальбутамол
5. Ибупрофен
6. Парацетамол
7. Азитромицин
8. Амброксол
9. Ацетилцистейн
10. Натрийн хлорид +калийн хлорид+натрийн цитрат+дигидрат+глюкоз 

О.Анир 

Эх сурвалж: Sukhbaatar.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top