“Бэлхүүс”-ний бүжигчин Т.Оюунтөгс сургалтын төвөө нээжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 12

 “Авьяаслаг монголчууд-2016” шоуны хагас шигшээд шалгарсан “Бэлхүүс”-ний бүжигчин Т.Оюунтөгс бэлли дэнс бүжгээрээ олон залуусын анхааралыг өөрөө дээрээ татаж чадсан нэгэн. Тэрээр шоугаа дууссаны дараагаар өөрийн бүжгийн сургалтаа нээсэн байна.

Т.Оюунтөгс “Бүжгээ олон охид, бүсгүйчүүдэд зааж өгөхийг хүссэн юм. Бэлли дэнс хэмээх уг бүжиг хүний биед нэг төрлийн дасгал болж өгдөг. Мөн хүмүүсийн хийж чадах энгийн элементүүд ихтэй учраас энэ бүжгээр хичээллэж эрүүл мэнддээ илүү анхаараасай гэж хүсч байна. Сургалт маань нэгдүгээр сарын 16-наас үйл ажиллагаагаа эхлэх гэж байгаа. Ер нь надад нас насны охид, бүсгүйчүүд хандаж, бүжгийн сургалт явуулах хүсэлтийг тавьж байсан. Бэлхүүсний бүжиг эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг улам тодотгож өгдгөөрөө онцлогтой” гэжээ. Сургалтыг сонирхсон охид бүсгүйчүүдийн эрэлт их байгаа гэсэн шүү.  

                                                               Т.Амараа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top