Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ЦАСНЫ БАЯРЫГ тэмдэглэнэ

2017 оны 01 сарын 13

Монголын цанын холбоо, Mongolian hotelier”s club хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 03 сарын 04-ний өдрийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дэлхийн цасны өдөр бүх нийтийн өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Энэ дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ ням гарагтбуюу 2017 оны 01 дүгээр сарын 15-нд 12:00-15:00 цагт “ЦАСНЫ БАЯР”-ыг зохион байгуулна.

Уг арга хэмжээ өвлийн спортын төрлөөр бүх нийтийн өдөрлөг зохион байгуулж, цанын спортыг сурталчилах, нийслэлчүүдийг чөлөөт цагаараа цасны спортоор хичээллэн өнгөрүүлэх боломжоор хангах зорилготой юм.

Ерөнхий зохион байгуулагч:

  • Монголын цанын холбоо
  • Mongolian hotelier”s club

Ерөнхий ивээн тэтгэгч:

  • Юнител
  • UFC

Зохионбайгуулагдахүйлажиллагаа:  

- Цэцэрлэгийн хүүхдүүдийн гимнастик 
- Бүх нийтийн хөгжимтэй гимнастик 
- Элит тамирчдын уралдаан 
- Цанатай хөлбөмбөгийн тэмцээн
- Олс таталт
- Гүйлтийн цанын сургалт
- Спортын биш хувцастай цанатай марш 

Нэмэлтүйлчилгээ: 

- Халуун ацаргана 
- Амттан
- Цана 
- Халуун вино
- Байт харваа

Найз нөхөд, байгуулага, хамт олноороо амралтын өдрөө үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрөөхийг хүсвэл цасны баярын өдөрлөгийг зориорой.

Холбоо барих утас: 99902085, 99188870, 95946163, 99993996

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top