Хуучин машины импортыг хязгаарлана

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 13

 Монгол Улсад орж ирээд олон жил болсон авто машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хязгаарлах шийдвэрийг Засгийн газраас гаргах гэж байна гэсэн мэдээлэл гараад буй. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Отгонбаяр тайлбар хийлээ.

Тэрээр “Засгийн газрын хуралдаанаар Монголд одоо явж байгаа буруу рультэй машиныг хориглох тухай огт яриагүй. Харин цаашид өндөр насжилттай, тэгээд баруун талдаа хүрдтэй ийм машины импортыг үе шаттай хязгаарлах санал боловсруулахыг л Зам тээврийн хөгжлийн сайдад даалгасан. 
Хууль дүрэм, Монголынхоо онцлогийг бодсон ч, импортоор орж ирэхийг нь үе шаттай бууруулж хязгаарлах замаар цаашдаа нэг стандарттай болох нь зөв л санагдана. Ирээдүйд монголчууд маань өнөөдрийнх шиг дандаа л 10-аас дээш жилийн насжилттай машины худалдаж аваад байхгүй байлгүй дээ” гэсэн юм.

 Т.Амараа 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(80.12.55.138) 2017 оны 01 сарын 13

Buruu taldaa joloonii hurdtei teevriin heregseliig importoor oruulahiig bur moson horigloh heregtei.

0  |  0
Top