ХӨВСГӨЛ: ”Хөх сувд” олон улсын мөсний баяр гуравдугаар сард болно

Админ | Zindaa.mn
2017 оны 01 сарын 13

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны "Доод модот булан"-д зохиогдох "Хөх сувд 2017" олон улсын мөсний баяр гуравдугаар сард болохоор болжээ. Мөсний баярт оролцогчид нь төлөвлөгдсөн сонирхолтой хөтөлбөрүүдийг үзэж сонирхохоос гадна дараах хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой гэнэ. Тухайлбал, мөсөн урлан бүтээх, мөсөн гэрт зочлох, мөсөн гэр баараар үйлчлүүлэх, Хөвсгөл далай дээгүүр морин чаргаар аялах, тэшүүрээр гулгах зэргийг үзэж сонирхох боломжтой юм. 

"Хөх сувд 2017" мөсний баярын хөтөлбөртэй танилцах бол ЭНД  дарна уу. 

О.Анир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top