АН-ын даргын төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 13

 АН-ын даргад нэр дэвшин өрсөлдөж буй Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар зүүнээс эхэлж говийн аймагууд болон баруун аймагуудад намынхаа гишүүд дэмжигчидтэй уулзаад нийслэл хотод ирээд байна. Өчигдөр Чингэлтэй дүүргийн АН-ын гишүүдтэй уулзсан байна. Сонгуулийн санал хураалт дөхөж, нэр дэвшигчид хотод ирсэнтэй холбоотойгоор сонгуулийн уур амьсгал ширүүсчээ. Сонгуулийн санал хураалтанд оролцох эрхтэй гишүүдийн шинэчилсэн бүртгэл дууссан бөгөөд Л.Гантөмөр, Ж.Батзандан нарын гишүүдийн зүгээс бүртгэлийг сунгах сонирхлоо илэрхийлж энэ сарын 6-ныг хүртэл сунгаж байв. АН-ын ЕНБД-ын мэдэгдсэнээр 170 мянган гишүүн бүртгүүлсэн гэнэ.

Гэвч гишүүдийн бүртгэлтэй холбоотойгоор маргаан тасрахгүй байгаа гэнэ. Цахим хэлбэрт шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу цахимжуулж буй. Гэвч үүнтэй холбоотойгоор бүртгэлээс хасагдах гишүүд байгаа аж. Нийт 170 мянган гишүүнээс 30 гаруй мянган гишүүнийг хасах гэж байна гэсэн мэдээлэл байна. Учир нь бүртгэл дуусдаг энэ сарын 6-ны орой нэгэн зэрэг ийм хэмжээний гишүүдийг бүртгэлд нэмсэн зөрчил илэрчээ. Залуу нэр дэвшигчдийн зүгээс ихээхэн эсэргүүцэж буй ажээ.

Мөн нэр дэвшигчид өөрийн төрсөн нутаг эсвэл өөрийн тойрогийн намынхаа гишүүдийг илүүтэй бүртгүүлж байгаа гэсэн мэдээлэл ч байна. Тухайлбал, С.Эрдэнэ Баянгол дүүргээс, Д.Эрдэнэбат Сэлэнгээс олон хүн бүртгүүлэх бодлого барьж ажиллаж байна гэсэн мэдээлэл байна. Нэр дэвшигчид нийслэлд ирсэнтэй холбоотойгоор дүүргүүдийн намын хороонд өрсөлдөөн илүү ширүүссэн байна.

Т.Амараа 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkk(202.70.46.218) 2017 оны 01 сарын 13

Ene 5n balai anusiig udirdana gevel gishuudiinhaa 99% adriin namd Aldi is hooked. Bi heleed bgaa shoo.z.ehnboldooroo udirduulaad 2020 onii songuulid or.buur boldoggui yum bol naad. Enhbayraar namaa udirduulah yagaad gevel ene 2 shig bolovsroltoi hun unendee uzeed ugie gesen ch alga bnshde.busdaar dargiig bol henbugai ch hiij Chadna gol ni medleg bolovsrol dutahiin zovlon bnshde.batuuliig harlda niigemd heregtei yum shig bolovch yag ajil hiih geheer bichig useg medehgui shahuu amitan chine huuhed nohoin doog bolj duusllashde huurhii mine . odo neg yum bodohgui bol bolohgui bhaa

0  |  0
zerden(202.126.91.217) 2017 оны 01 сарын 13

erdene gishuun songuuli budliantuulj baisan uuriintuyagaa songuuliin ajlaas hol bailgaarai

0  |  0
jk(124.158.125.3) 2017 оны 01 сарын 13

huuli sahiulah prokuroriin baiguullagiin ner hundiig unagaaj baigaa humuus bn. hentiin enhbayr gedeg prokuror ajilchdaa daramtalj bainga arhii zoolgoj uudag zoddog, eronhii prokuroriinhoo neriig barij eruugiin hereg haadag, albanii mashin sogtuugaar usand jivuulsen, ajlaasa garsan humuusiin nereer tsalin davhar avdag, aimgaas albanii heregtseend zoriulan ogson olon say togrogiig huvidaa avsan gedeg medeeleluud udaa daraa hevleleer garch bgaad tailbar ogna uu

0  |  0
батзандан хэрэггүй(202.9.40.49) 2017 оны 01 сарын 13

Хэн нь ч гарсан ялгаагүй дээ. Батзандан Эрдэнэбат нар бол бүр дэмий биз

0  |  0
Top