Гурван минутад 160 сельфи хийж, Гиннесийн шинэ рекордыг тогтоожээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 13

Гиннесийн нэгэн шинэ рекорд өнгөрөгч мягмар гарагт Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо тогтоогдсон байна. Энэхүү арга хэмжээг Хятадын хамгийн том гар утас үйлдвэрлэгч “Huawei” компани зохион байгуулсан бөгөөд тэд өөрийн утсыг хэрэглэдэг 200 орчим хүнийг урьж, гурван минутад хичнээн сельфи хийхийг нь мэдэхийг хүсчээ.

Ингэхдээ тухайн нэг утсаар сельфи хийж байгаа хүн гурван минутын хугацаанд хамгийн олон хүнтэй хамтдаа сельфидсэн байх ёстой гэнэ. Тэмцээний эцсийн дүн гарахад гурван минутад 160 хүнтэй сельфи хийсэн хүн Гиннесийн шинэ рекордын батламжийг авахаар болсон байна. 

О.Анир

Эх сурвалж: ChinaGlobalTVNetwork

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top