”Бүргэдийн анч” киноны дууг Сиа дуулж клипжүүлжээ

2017 оны 01 сарын 14

Израйлийн гэрэл зурагчин Ашэр Сведински 2013 онд Баян-Өлгий аймагт аялж явахдаа Н.Айшолпан хэмээх 13 настай бүргэдчин охины зургийг авч олон нийтийн сүлжээнд түгээсэн нь олны анхаарлыг татаж улмаар тухайн жилийн хамгийн их хандалт авсан зургаар тодорч байсан билээ. Ийнхүү бяцхан казак охин “BBC” тэргүүтэй барууны телевизүүдээр гарч алдар нэр нь дэлхий дахинд түгж эхлэв. Улмаар Отто Белл хэмээх найруулагч охины тухай кино хийхээр болж нэг ам.долларын гэрээ хийсэн юм. Эл уран бүтээл баруунд 2016 оны эхээр үзэгчдийн хүртээл болж эхэлсэн бөгөөд Монголд ирэх 4-р сард нээлтээ хийх гэж байна.

Казах ард түмний ахуй амьдралыг Айшолпан охиноор дамжуулан харуулах энэ бүтээлд эмэгтэй хүн ан хийж чаддагийг харуулахын тулд 70 эрэгтэй анчинтай өрсөлдөн, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж буй үйл явдал гардаг. 

Сонирхуулахад “Бүргэдтэй анчин” кино Оскарын шагналын баримтат киноны төрөлд нэр дэвшиж шилдэг 15-д багтсан билээ.  

 

Харин киноны дууг Австралийн нэрт дуучин Сиа дуулжээ. Ингээд "Eagle huntress" киноны "Angel By The Wings" дууны клипийг толилуулж байна. 

У.Маргад

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top