Сангийн сайд Гаалийн Ерөнхий Газарт ажиллаа

2017 оны 01 сарын 15

Монгол Улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэн албаны бусад хүмүүсийн хамт 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Гаалийн ерөнхий газарт ажиллалаа. Сангийн сайдыг Гаалийн Ерөнхий Газрын удирдлагууд болон нийт бие бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, Гаалийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулан угтсан юм.

Үүний дараа Сангийн сайд Б.Чойжилсүрэн Гаалийн Ерөнхий Газрын удирдлагуудад хандан үг хэлж, үүрэг даалгавар өгсөн юм. Үүнд :

Нийт гаальчид та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Гаалийн байгууллага бол Монгол төрийн оршин байх, оршин тогтнох эдийн засгийн үндсийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй байгууллага. Энэ чухал үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллах нь та бүхний зорилго байх ёстой.

0J8A0333

0J8A0347

0J8A0340

0J8A0368

Эцэст нь хэлэхэд Монгол Улсын төрийн санг арвижуулахын төлөө хамтдаа хичээн ажиллаарай  хэмээн үүрэг болгосноор уулзалт өндөрлөсөн юм. Сангийн сайдын хэлсэн үг, өгсөн үүрэг даалгаврын дагуу Гаалийн байгууллага дотооддоо үйл ажиллагаагаа чиглүүлэн, анхаарч ажиллахаар боллоо.

0J8A0377

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top