Пакистаны Геркулес өглөөний цайндаа 36 ширхэг өндөг иддэг

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 15

Исламын Бүгд найрамдах Пакистан улсад амьдардаг 25 настай Арбаб Хизер Хаяатыг  “Mail online” сайтад онцолжээ. Түүнийг “Пакистаны Геркулес” хэмээн хочилдог бөгөөд  тэрбээр 400 орчим кг чулууг торох зүйлгүй өргөдөг гэнэ. Үүгээр ч зогсохгүй тарактор, авто машиныг ч хүртэл өргөдөг ажээ.

Хаяат нэгэн ярилцлагадаа “Миний зорилго дэлхийн хамгийн хүчтэй хүн болох. Гэхдээ тэр цаг хугацаа тун ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна. Үүнээс гадна надад энэ биеийг заяасан бурханд би хамгийн их талархдаг” хэмээн ярьжээ.

Хаяатын ийм хүчтэй болоход нөлөөлсөн зүйл нь түүний хоолны дэглэм гэнэ. Тэрбээр өглөөний цайндаа л гэхэд 36 ширхэг өндөг, 3 кг мах, 5 литр сүү уудаг бөгөөд 10 каллорийг зөвхөн өглөөний цайнаасаа авдаг ажээ.

Сүүлийн жилүүдэд түүний жин хэт их болж, эрүүл мэндэд нь нөлөөлж байгаа ч тэрбээр зорьсон зорилтоо биелүүлэхээс нааш турахгүй хэмээн мэдэгдсэн байна.

Тэрбээр Пакистаны Мардан хотод амьдардаг бөгөөд өсвөр наснаасаа идэвхтэй жин нэмж эхэлжээ. Түүний хувьд ойрын зорилго нь Дэлхийн хүндийн өргөлтийн тэмцээнд оролцох бөгөөд ингэхийн тулд тэрбээр эмч нартай зөвлөлдөж, биеийнхээ жинд ч маш их анхаарч байгаа ажээ.

Хаяат өмнө нь Япон улсад зохион байгуулагдсан тэмцээнд 5000 орчим кг-ийг өргөж байсан гэнэ. Харин Пакистанд түүнийг хамгийн хүчтэй хүн хэмээн алдаршуулсан бөгөөд зарим хүн Хаяатыг “Пакистан Халк” хэмээн дууддаг байна. 

О.Анир 

Эх сурвалж: Mail online

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top