Г.Уянга С.Жавхлангийн тойлгойг “эргүүлжээ”

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 15

 УИХ-ын гишүүн асан, Тусгаар тогтнол, эв нэгдэл намын дарга Г.Уянга сүүлийн үед улс төр хийх болсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах хүртэл арга хэмжээ авах ёстой гэж тэрээр мэдэгдсэн.

Тэгвэл энэхүү улс төрийн шоундаа УИХ-ын гишүүн С.Жавхланг элсүүлж, толгойг нь “эргүүлээд” авчээ. Саяхан хамтран хэвлэлийн хурал хийж "Ерөнхийлөгчийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчлах далд ажиллагааг зохион байгуулсан, “Рио Тинто”-гоос өндөр үнэтэй байр авсан, Тэргүүн хатагтайн нэр дээр АНУ-д 3 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хандивын аян зохион байгуулсан" гэж мэдэгдэж байв. Ийнхүү Ерөнхийлөгчийг огцруулахын тулд С.Жавхлангаар дамжуулан асуудлыг УИХ-д оруулахаар зүтгүүлж эхэлсэн байна. Улс төрд шинэков гэгдэж буй С.Жавхлан ийнхүү Г.Уянгад “найрагдсан” бололтой. 

Т.Амараа 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.42.243) 2017 оны 01 сарын 15

Жавхлан хөөрхий юу ч мэдэхгүй ш дээ. Ядаж зөв хэлбэрээ хадгалаад сууж байхгүй.. Эхлээд хэнтэй нийлж, юу хийх гэж байгаагаа бод л доо. Жаахан судал. Хөнгөн гоомой юм ярьж амьтны доог болоод яахнав дээ.

0  |  0
Зочин(202.9.42.243) 2017 оны 01 сарын 15

Инээдтэй хоёр!. Жавхланг дэмжиж байсийм гэтэл биш байжээ. Ийм амархан тараа таниулна гэж бодсонгүй. Попууд төр түшдэггүй, тэд мэдлэг нимгэн учраас зүгээр л ард түмний сэтгэл зүй дээр тоглолт хийдэг. Бид хангалттай попдуулсан. Одоо болоо!

0  |  0
овгон(95.85.68.4) 2017 оны 01 сарын 15

Хун муугаар хэлж байгаа хун маргааш нь оорийгоо муулуулана энэ чинь эв нэгдэлгуй болж байгаагийн илрэл Монгол настангууд хэзээч бузар угээр хун муулдаггуй та нарт жудаг хэрэгтэй л болж байна.

0  |  0
Боль боль(85.97.25.185) 2017 оны 01 сарын 15

Эмэгтэй Түгжэл- Уянга

0  |  0
Үхээрийн бузар(66.181.185.169) 2017 оны 01 сарын 15

Хөөрхий дуучин залуу жинхэнэ үхээрийн бузартжээ. Энэ авгай зүгээр нэн бузар биш бүр үхээрийн бузартай байнга үхэл үовлон аллага хядлага газар хөдлөлт нтр хүсэгч

0  |  0
Top