Интернет орчинд аюулгүй ажиллах ШИЛДЭГ ТАВАН АРГА

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 15

Интернет эрх чөлөөг хүн бүхэнд олгогддог энгийн л зүйл мэтээр ойлгодог болсон өнөө үед тэрхүү эрх чөлөөгөөр дамжин асар их аюултай байдал, эрсдэл үүсдэг гэдгийг мартаад байх шиг санагдах юм. Өдөр тутмын амьдралд интернетийн оролцоо нэмэгдэхийн хэрээр онлайн орчинд өөрийгөө болон мэдээллээ хамгаалах тал дээр илүү болгоомжтой хандах нь ч бас чухал. Таны үйлчилгээнд зориулагдан хийгдсэн элдэв вэбсайт, вэб браузерууд, интернет үйлчилгээгээр ханган нийлүүлэгчидэд итгэх нь хангалттай хамгаалалт биш юм. Учир нь default privacy settings – байнгын нууцлалын тохиргоо нь зарим талаараа дутмаг байдаг. Интернет орчинд аюулгүй байж өөрийгөө хамгаалахын тулд та өөрийн чадах хэмжээгээрээ хамгаалалттай байх, энэ нь таны хувьд үүрэг болно. Үүнд тань туслахын тулд дараах таван аргыг хүргэж байна.

         1. Ашигладаг браузер тохиргоогоо өөрчил

Браузер бүрт аюулгүй байдлын болон нууцлалын тохиргооны хэсэг байдаг. Дараах тохиргоог оруулан өгч өөрийн аюулгүй байдлаа сайжруулаарай: Өмнө нь орж байгаагүй сайтуудаас орж ирдэг “күүки” /cookies/-н нэвтрэх зөвшөөрлийг болиул. Ингэснээр хэссэн сайтуудаас ирэх күүки файлуудаас сэргийлнэ. Үүний дараагаар күүки цэвэрлэгээний тохиргоог идэвхжүүлснээр интернетээс гарсны дараа таны күүки цэвэрлэгдэнэ. Өндөр хамгаалалттай залгаас програм – plug-in хайж байгаа бол Electronic Frontier Foundation-ий үйлдвэрлэн гаргадаг HTTPS Everywhere plug-in-г туршаад үзээрэй. Энэ програм нь таны холбогдсон сервер, таны компьютер хоёрын хоорондын нууцлалыг хангадаг. Тиймээс хамгийн боломжит хамгаалалтыг хийж өгдөг.

         2. Сошиал медиа тохиргоогоо өөрчил

Facebook, Twitter, Instagram гэх мэт сошиал медиа хэрэгслүүд нь ширээний компьютер болон гар утсанд зориулагдсан тогтмол шинэчлэгдэн сайжирч байдаг өөр өөрсдийн нууцлалын тохиргоотой. Сүүлийн нэг жилийн туршид нууцлалын тохиргоогоо өөрчлөөгүй бол одоо тохиромжтой цаг нь байхаа. Нууцлалын тохиргоо хэсэгтээ зочилж танихгүй хүмүүсээс нуух мэдээлэл, өөрт хэрэгтэй шинэчлэлүүдийг авах тохиргоог оруулж өг. Facebook хэрэгслийн тохиргоо нь бусдыгаа бодвол арай хэцүү байдаг. Тиймээс танихгүй хүмүүст зориулсан тохиргоогоо зөв хийсэн эсэхээ баталгаажуулдаг. Үл таних хүмүүсээс өөрийн мэдээллээ нууцалснаар таны нууцлал бүрэн хамгаалагддаггүй гэдгийг мөн анхаарна уу. Өөрийн аккаунтад байх нууцлалын зэргийн мэдээллийн уншиж танилцан сошиал медиа үйлчилгээг ханган нийлүүлэгчдэд таны зүгээс ямар ямар зөвшөөрөл хэрэгтэй болдогийг мэдэж ав. Үүний дараагаар онлайн орчинд ямар ямар мэдээлэл постлох, ямар ямар байгууллагын мэдээллийг хуваалцаж бусаддаа хуваалцах тохиргоогоо хийнэ

         3. Хоёр давхар баталгаажуулалт оруулж өг

Баталгаажуулалтыг хоёр давхар оруулж өгснөөр дата аюулгүй, бүрэн дүүрэн байхаас гадна тийм ч хялбар устгагдахгүй. Өөрийн э-шуудан /e-mail/ хаяг болон бусад бүхий л хэрэгслүүдэд оруулж өгөх хэрэгтэй. Энэ арга нь хэрэглээнд тийм ч таатай бус ч таны аккаунтыг аюулгүй байлгана. Муугаар бодоход, хэн нэгэн таны аккаунтыг хакдах тохиолдолд хамгийн түрүүнд мэдэх хүн нь та өөрөө байна. Дээрх хоёр давхар баталгаажуулалт хийгээд ч найдваргүй байвал та өөрийн нууц үгээ хэний ч таамаглахааргүй тийм хэцүүгээр хийгээд тэрийгээ тогтмол өөрчилдөг байх хэрэгтэй.Secure password manager хэрэгслийг ашиглан өөрийн ашигласан нууц үгсийг нэг дор цуглуулж аккаунтаа хамгаал. Мөн түүнчлэн VPN ашиглан IP хаягаа нууснаар урилгагүй зочид таны байрлалыг тогтоож чадахгүй. Гэхдээ л дээр дурьдсан давхар баталгаажуулалтын аргыг ашигласан байхад таны онлайн орчин дахь аюулгүй байдал нэмэгдэх болно.

          4. Програм хангамжиндаа хамгаалалт суулга

Spyware ба malware хоёр нь интернет аюулгүй байдлын хамгийн том дайсанд тооцогддог. Эдгээр програм хангамжуудаас өөрийгөө хамгаалах ямар нэгэн хамгаалалт байхгүй л бол онлайн орчинд орох хэрэггүй. Гар утас болон ширээний компьютертаа аль алинд нь anti-spyware бүтээгдэхүүнүүдээс чанартайг нь суулга. Үнэгүй болон төлбөртэй хоёр төрлийн бүтээгдэхүүнээс сонголт хийж болдог. Өөрийн хэрэгцээ шаардлагат хамгийн ихээр нийцсэн бүтээгдэхүүнийг сонго. Хэрэв та их хэмжээний мэдрэмтгий мэдээллүүдтэй эсвэл аливаа нэг үйл ажиллагаанд оролцож байгаа бол хэрэгцээндээ нийцсэн хамгаалалттай байх шаардлагатай. Интернет хэсэлтээ аюулгүй хийж сурах нь өөрийн хэрэглэж буй anti-virus болон anti-spyware бүтээгдэхүүнд мөн бас өөртөө тусалж байна гэсэн үг. Мэдэхгүй цонх, холбоосууд дээр дарж орох хэрэггүй. Хачин жигтэй, нууцлагдмал холбоосуудыг тодорхой болго. Гэнэтийн асуулт асуудаг цонхнуудыг хаа. Эцэст нь чанартай хэрэгслийг найдвартай эх сурвалжаас нь татаж авч бай.

         5. Програм хангамжаа шинэчил

Програм хангамжид тань шинэчлэл шаардлагатай болсныг таны програм хангамжуудаа өөрсдөө харуулдаг. Харин та програм хангамжаа тухай бүрт нь шинэчилснээр өөрийн компьютерийг эрсдлээс хамгаална. Програм хангамжуудаа шинэчилснээр эсрдэл өндөртэй, эмзэг програмууд засагддаг. Хамгаалах чадвар муутай, эмзэг програмууд нь гэмт хэрэгтнүүд таны компьютерт нэвтэрч датаг тань авахад илүү хялбар болгож өгдөг. Харин програмуудаа шинэчлээд байвал эвдэрхий програмууд засагдан таны мэдээлэл эргээд аюулгүй болно гэсэн үг юм. Хакерууд таны мэдээллийг хулгайлж сурталчилгааны зорилгоор ашиглагчдад худалдах мөн гуравдагч хүмүүст тараахаас бүрэн хамгаалах ямар нэгэн арга байдаггүй хэдий ч эдгээр таван аргыг ашиглах нь өөрийн хувийн нууцлалыг хамгаалахад тусална.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Muugii(103.212.117.59) 2017 оны 02 сарын 15

Orchuulga hiigèed. Ene programmuud n chamaig iluu......

0  |  0
Top