Нөхрөө алдсан Селин Дион шинэ жилийнхээ зургийг хуваалцав

2017 оны 01 сарын 15

Одоогоос нэг жилийн өмнө поп дива Селин Дион цорын ганц хайрт хань Рене Анжелилыг хорт хавдрын улмаас алдаж байсан. Ариун хайрын эзэд болсон Селин Дион нөхрөөсөө өөр эр хүнд үнсүүлж үзээгүй хэмээн нэгэн ярилцлагынхаа үеэр хэлж байсан юм. Рене Анжелил түүний менежер, хамгийн сайн найз, амьдралынх нь цор ганц хайр байсан гэдэг.

Тэрбээр нөхрөө алдсанаас хойш анхны шинэ оны зургийг гурван хүүгийнхээ хамтаар авахуулжээ. Селин Дион том хүү Рене-Чарльз, ихрүүд болох Эдди, Нелсон нартай зулсарын баярын унтлагын хувцас өмссөн зургаа цахим сүлжээнд шүтэн бишрэгч дэмжигчидтэйгээ хуваалцжээ.

Ихрүүд Санта Клаусын унтлагын хувцас өмссөн бол 15 настай том ахынх нь хувьд эгдүүтэй өмсгөл өмсөхөд нас нь ахадсан бизээ.

И.МӨНХЦЭНГЭЛ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top