Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

2017 оны 01 сарын 16

ӨВЛИЙН ДУНД ИЛҮҮ ЦАГААН ХУЛГАНА САР ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2017.1.16, Даваа гараг
  • Билгийн тооллын: Шинийн 19
  • Наран ургах шингэх: 08.36-17.28
  • Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top