АН-ын шинэчлэлийг хийж чадах ЛИДЕРИЙГ нэрлэмээргүй байна

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 16

Монгол орноо нар зөв тойрон намынхаа гишүүд дэмжигчидтэй уулзаж байгаа Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн уулзалт орон нутагт үргэлжилсээр байна.  Ардчилсан намын даргын сонгуулийн сунгааны үйл явц, зохион байгуулалт, хамрах хүрээгээрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зохион байгуулалттай ижил түвшинд явагдаж хэмээн олон нийт үзэж буй.  Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн нэгдсэн сурталчилгаа 40 хоног үргэлжлэн энэ сарын 29-нд санал хураалт болно. Нэр дэвшигчид одоогоор 17 аймаг, дөрвөн  дүүргийн намын гишүүдтэйгээ уулзаад байгаа юм. Ингээд УИХ-ын гишүүн асан М.Батчимэгтэй намын шинэчлэлийнх нь  асуудлаар цөөн хором  ярилцлаа.


 

-Намын даргын сунгаанд өрсөлдөж байгаа таван нэр дэвшигчидийн талаар яриагаа эхлүүлье гэж бодож байна. Хэн нь гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг хүлээх бол?

-Ардчилсан намын гишүүд сонголтоо хийхдээ нэр дэвшээд явж байгаа таван хүний төлөө биш, улс орны ирээдүй, Ардчилсан намын ирээдүй, өөрийнхөө ирээдүйг бодож сонголтоо хийгээсэй л гэж бодож байгаа. Хамгийн наад зах нь 2020 оны сонгуулиа бодох ёстой. Тэр үед нийт сонгогчдын 70 гаруй хувь нь 40 хүртэлх насны залуус байна. Тэдний саналаар л асуудал шийдэгдэнэ. Мэдээж хүн бүр өөр өөрийн байр суурьтай байгаа.

-АН-ын гишүүд, дэмжигчид намаа хэрхэн шинэчлэх талаар VI Их хуралданаараа нэлээдгүй ярьсан.  Таны хувьд шинэчлэл яг юунаас эхлэх ёстой гэж бодож байна. Намын даргаа солихоос уу,  эсвэл?

-Бид өнгөрсөн хугацаанд шинэчлэлийг тойрсон олон асуудлаар ярилцлаа. Шинэчлэлийг бид өөрсдөөсөө эхлэх ёстой гэж бодож байна. Улс төрийн орчинд бий болсон олон жилийн гажуудал хувь хүмүүсийн үзэл санаанд ч ихээр нөлөөлж  байна гэж  би хувьдаа хардаг.  Улс төр гэхээр албан тушаал ахих эсвэл  эд баялаг олох арга хэрэгсэл мэтээр хардаг байдал өнөөдөр гаарчээ. Үүнийг би АН-ын хүрээнд хэлж байгаа юм биш. Энэ бол Монголын улс төрийн том гажуудал. Тийм учраас хүн бүхэн намыг хардаг үзлээ  эхлээд өөрчилье.

-Та намаа хэрхэн өөрчлөгдөөсэй гэж хүсэж байна.

-Монгол улсын нийтлэг эрх ашгийн төлөө ажиллаж чадах  мөн дотоод ардчилалтай байж чадах, Монголын ард түмэнд нээлттэй байж чадах, хүссэн хүн нь АН-ын гишүүн болж болдог, жирийн АН-ын гишүүд намынхаа удирдлагыг сонгоход саналаа өгч болдогзэрэг ийм л нээлттэй нам бий болох ёстой гэж бид үзэж байгаа. Ийм зөв зарчмыг төлөвшүүлэх юм бол АН ч тэр бусад улс төрийн нам ч тэр улс орныхоо хөгжлийн төлөө ажилладаг болно. Гэтэл одоо бүх улс төрийн намууд үүний эсрэг болчихоод байна.

-АН-ын шинэчлэлийг хийж чадах лидер нь таныхаар хэн бэ?

-Хүн нэрлэмээргүй байна. Бид "ардчиллын үнэт зүйлийг хамгаалах, тогтоох л гэж байгаа бол өөрсдөө намдаа хариуцлага хүлээгээд явъя" гэдэг зарчмыг  ярьж байгаа. Хамгийн гол нь гишүүддээ үзэл бодлоо нээлттэй тайлбарлаж, хэлэлцүүлээд АН-ын олонхи гишүүдээр хүлээн зөвшөөрүүлээд явах тэр хүн л лидер болоод явах ёстой. Түүнээс биш энэ хүн байх ёстой гэж яривал дахиад л буруу хандлага.

-АН сонгуульд ялагдсан шалтгаанаа хэрхэн дүгнэж байгаа бол.

-Бидэнд  тодорхой хэмжээний алдаа байснаас болж АН сонгуульд ялагдсан уу гэвэл үнэн. Нөгөө талд зөвхөн АН-аас бүх зүйл 100 хувь хамаарсан гэвэл  мөн буруу дүгнэлт болно. Угаасаа улс орны эдийн засгийн нөхцөл байдал зөвхөн Монголын дотоод байдлаас үүдэж хүндрээгүй. Үүнд гадаад нөхцөл байдал ч хамааралтай. Мөн дээрээс нь Монголын улс төрийн тогтолцоонд асуудал байна. Мөн манай нам өнгөрсөн УИХ-ын сонгуульд залуусын саналаар ялагдсан. Залуу үе, нийгэм Ардчилсан намыг хөгшчүүдийн нам гэж харж байна. Ийм нөхцөлд манай намын нүүр царай шинэчлэгдэхгүйгээр 2020 оны УИХ, орон нутгийн сонгуульд тэсч үлдэхгүй.

-Ардчилсан намд залуучуудын шинэчлэлийн хөдөлгөөн байгуулагдсан. Тэдний зорилго, үйл ажиллагааг хэрхэн харж байгаа вэ?

-Намын залуус нэгдэж, намаа шинэчлэх хөдөлгөөн байгууллагдсанд баяртай байгаа. Цаг заваа, хөрөнгө хүчээ сайн дураараа зараад намын шинэчлэлийн төлөө зүтгэх ийм залуус байна гэдэг Ардчилсан нам ямар ирээдүйтэй нам болохыг, дотроосоо өөрийгөө засч залруулах хүч байгааг харуулж байгаа хэрэг. Би хувьдаа тэдэнд урам өгч, амжилт хүсч, хамтарч ажиллах ёстой гэж бодож байгаа. Залуучууд намын дүрмийн шинэчлэлд их ач холбогдол өгч байгаа нь их чухал. 

-VI Их хуралдаанаас өмнө "Нэг ардчилал” фракц татан буугдсанаа зарлалсан шүү дээ.  Яагаад фракц тарахад хүрэв? 

-Ардчилсан намын шинэчлэлийг амжилтад хүргэхийн төлөө “Нэг ардчилал” фракцаа татан буулгасан. Нэг ардчилал фракц тарна гэдэг олон жил зүтгэсэн найз нөхөд хоорондоо дуугарахаа болино гэсэн үг огт биш. Хамт нэг танхимд суугаад энэ шинэчлэлийнхээ асуудлыг ярихгүй байх гэсэн ойлголт ч бас биш. Мөн нэгнийгээ дэмжихгүй ч гэсэн үг биш. Гэхдээ фракцын гэдэг шалгуураар дэмжихгүй, чи чадаж байвал, чамд зүрх сэтгэлтэй  намаа өөрчлөх, улс орныхоо төлөө явна гэвэл хэнийг ч дэмжинэ. Аль фракц байх нь хамаагүй. Монголын төрийн албанд Монгол улсыг хөгжүүлэхэд бид нэг л бодлогоор явах ёстой. Тийм учраас бид фракцаа тарааж байгаа хэрэг. Фракцууд тарснаар АН-ын гишүүд тодорхой болно. Тийм учраас шинэчэлийг өөрөөсөө эхлээсэй. "Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад  төрөө зас" гэдэг агуу утгатай  хэлц байдаг. Өөрөөр хэлбэл зорилго нь улс орныхоо гэсэн сэтгэлтэй байгаа ч ээ гэдгийг илтгэж байгаа юм. Гэрээ засах, намаа засах нь арга зам нь болохоос зорилго нь биш. Би АН-ыг шинэчлэгдэхдээ хөрсөн дээрээ буугаасай гэж хүсэж байгаа.

 

-Тухайлбал?

-Бид АН-ын шинэчлэлийн тухай ярихдаа баруун төвийн үзлийн талаар ярьж болно. Яагаад гэвэл энэ нь бидний явах ёстой арга зам нь мөн. Гэхдээ бид ингэж буулаа гэхэд эгэл жирийн ардынхаа ой тойнд энэ үзлийг буулгахгүй. "Ардчилал гэдэг хүний мөн чанар юм шүү" гэж миний хүндэлдэг улс төрийн судлаач хэлсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл, "Хажуудах хүнээ өөртэйгээ адилхан хүн" гэж хар гэсэн санаа.Тэгэхээр бид ардчилал гэдгийг Монгол хүний ой тойм,  Монголын хөрсөн дээрээ буулгаж ирэхгүй бол ардчилал гэдгийг хүмүүс ойлгохоо болих вий. Ардчилсан намын шинэчлэлийг бид өнөөдөр Монгол хүний итгэл үнэмшил болгож шинэчлэхгүй л юм бол болохгүй.

 

Б.Алтжин

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЧИ (103.229.122.133) 2017 оны 01 сарын 18

ТЭР ЧИНЬ БИ ЮМ ГЭНЭ ҮҮ

0  |  0
м(103.212.117.114) 2017 оны 01 сарын 18

С.Эрдэнэ л гэнэ биз дээ юун нэрэлхүү юм бэ дээ.

0  |  0
Fffk(174.7.16.61) 2017 оны 01 сарын 17

Elbeg t nuhuuldag gej bodhoor shijig hureed bh yum

0  |  0
БАТЧИМЭГТ(202.9.40.100) 2017 оны 01 сарын 17

ШИНЭЧИЛСЭН БОЛГОН УРДАХААСАА САЙЖИРЧ БАЙХ ЕСТОЙ БАЙДАГ ЮМ!!! ТИЙМ УЧИР ШИНЭЧЛЭЛ ГЭЖ НЭРЭН ДОР БYР ДОРДУУЛЖ БАЙХЫГ ЗЕНДЕЕ ХАРЖ УЛС ОРОН МААНЬ АРД ОЛОНТОЙГОО ХОХИРЧ ДАРГА ЦАРАЙЛСАН ЮМНУУД НЬ ЕЕРСДЕЕ ДАНДАА ЗАВШИН ЗУЗААРЧ БАЙГААГ Л ХАРСААР БАЙНА ДАА. ТИЙМ УЧИР ТА НАР МЕН Ч ЕДИЙ САНАГДААД БАЙДАГ ЮМ.

0  |  0
Зочин(202.131.225.5) 2017 оны 01 сарын 17

Өнгөрсөн 4 жил юу ч хийгээгүй байж битгий олон юм ярь

0  |  0
Дэмжигч(31.173.85.6) 2017 оны 01 сарын 17

Хамгийн сайн хулгайч нь намын дарга болно. Монгол улс орших уу эс орших уу.

0  |  0
Ulzii(202.179.23.138) 2017 оны 01 сарын 16

Mongold 1 lider bna ter ni Elbegdorj daana ch gantsaarsi

0  |  0
Ganaa.mn(202.70.46.207) 2017 оны 01 сарын 16

Ganaa.mn дээр АН-н даргын сунгаанд хэн хэн нь ямар үүрэг оролцоотойг өгүүлсэн СУНГАА СУНАСААР гэсэн нийтлэл гарсан байна шүү.

0  |  0
иргэн(202.179.29.240) 2017 оны 01 сарын 16

Дандаа хулгайч нар юмчин нэрлэх хүн байхгүй шүү дээ. Сайн хулгайч нэрлэ гэвэл олон байнаа.

0  |  0
Top