Монголд 00-той ТҮЦ байтугай, Банк ч байхгүй

2017 оны 01 сарын 16

Дөрвөн жилд нэг удаа явагддаг Сонгуулиар төр, засгийн эрх мэдэл нэг улстөрийн хүчнээс нөгөөд шилжсэн тохиолдолд өмнөхийн хийсэн ажлуудыг ёс юм шиг “баллуурддаг” тогтолцоо манайд бараг ужиг болсон гэхэд хилсдэхгүй. Түүний нэг тод илрэл нь сүүлийн үед яригдаад байгаа ТҮЦ-ний асуудал гэж болно.

2016 оны Сонгуулийн өмнөхөн буюу Нийслэлийн өмнөх удирдлагуудын үед автобусны буудлууд дээр адил загварын ТҮЦ олноор тавигдаж эхэлсэн. Бодвол, бас хэн нэгнийх нь бизнес байсан бололтой.

Харин Нийслэлийн шинэ удирдлагууд эдгээр ТҮЦ-үүдийг албадан зайлуулах шийдвэр гаргаснаар дүн өвлийн хүйтнээр хэрүүл зарга, нус нулимстайгаар, эзэнтэй, юутай хээтэй нь ачих ажиллагаа эхлээд явагдсаар байна. Мэдээж, тэдгээр ТҮЦ-үүд ардаа бас нэлээн хэдэн айлын аж амьдралыг залгуулдаг байсан байж таараа. Зарим нь банк, санхүүгийн байгууллагуудаас зээл аваад ТҮЦ-тээ хөрөнгө оруулалт хийчихсэн ч байх магадлалтай.

 

"Ээж нь ачигдаад явж байнаа..." хэмээн утсаар ярих ТҮЦ-чин

Хямралтай байна гэж дээр доргүй шаагилдах атлаа энэ хэцүүхэн цаг үед хэдэн хүний ч болсон амь амьдралыг залгуулаад яваа хувийн хэвшлийнхнээ төр засгаас сүрхий дэмжиж гийгүүлдэггүй юм гэхэд, ядаж элдэв байдлаар дарамталж стресстүүлэлгүй жамаар нь явуулж байвал...

Тэгээд ч, аль ч нам хүчнээс санаачилсан байсан, ард түмэнд үнэхээр хэрэгтэй, өгөөжтэй ажил үйлс байвал нь түүнийг хааж боолгүй, хэвийн байдлаар үргэлжлүүлэн хэрэгжүүлж байвал зүйтэй санагдана. Жишээ нь, Автобусны карт, Иргэдийн гомдол мэдээллийг авдаг 11 11 Төв, ТҮЦ машин, НӨАТ-ын баримт гэх мэт.

Сүүлийн үед дээр дурдсан зүйлүүдийг болиулж магадгүй шум дэгдээд байгаа. Хэрэв үнэн бол жинхэнэ мулгуу шийдвэр гэж үзэхээр. Эсвэл шинэ эрх баригчид өөрсдийн гэсэн бизнесийг хэлбэр дүрсийг нь өөрчлөөд хийх гэж байна хэмээн хардаж болохоор.

Тэр ТҮЦ-үүдийг албадан зайлуулахдаа дотроо стандартын шаардлага хангасан 00-гүй гэсэн ч гэх шиг. Уучлаарай, Монголд дотроо 00-той ТҮЦ байтугай, Банк ч байдаггүйг та бид сайн мэднэ. Ихэнх үйлчилгээний газрууд нь 00-оо цоожлоод бараг оруулдаггүй. Тэр байтугай, энд тэнд байрладаг Сити тойлет-ууд ч хангалттай цагаар ажилладаггүй юм билээ. Илүүдэл ялгадсаа гадагшлуулдаггүй, “уран зураг” мэт иргэдтэй улс юм уу, хаашаа юм...   

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
otgo(43.242.243.211) 2017 оны 01 сарын 30

Явган хүн явах аргагүй түц тавигдсан бга ер нь ачих ь зөв гэхдэ хэн танилтай нь үлдэж ядарсан нь ачигдаж бга байх бүгдийг нь ачих хэрэгтэй шдэ хэнд зөвшөөрөл өгөөд хэнд нь өгдөггүй юм

0  |  0
zochin(202.21.106.159) 2017 оны 01 сарын 16

hudaldagch ntytsniihee gadna tald sheej baaj baigaag harsan hyn bga yum uu ingej gytgej bolohgyi baih aa harin sogtuuchuud bolon eregteichyyd l ene tendgyi l olon hynii nyden deer l sarij buuljij baidag sh dee

0  |  0
Зочин(122.201.21.112) 2017 оны 01 сарын 16

Дампуурах гэж байгаа ядуу буурай улс байж баян хөгжилтэй улсуудыг дууриаж байдгаа болих хэрэгтэй .

0  |  0
zochin(93.232.70.193) 2017 оны 01 сарын 16

OO bhgui bol bolohgui ee, hudaldagch n garch TUZijhaa araar bie zasna, zun bol uner tanar hezuu sh de. Er n hotijn ariun tsevert mash muugaar noloolj bgaa TUZuud. Hichneen oami zalguulj bgaa ch bas oorijn erh ashgaas ulsijn hotijn nuur tsarai iluu shuu.

0  |  0
olloo(103.26.193.54) 2017 оны 01 сарын 16

hotyn nuur tsarai gej neg yum bn..nuulgeh ni zuv sh te

0  |  0
Top