Минскт алдаршсан “Монгол” хэмээх адууны түүх

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 16

Б.Тэгшбүрэн хэмээх фэйсбүүк хэрэглэгчийн бичсэн монгол адууны талаарх нэгэн гайхалтай түүхийг эрхэм уншигчдадаа хүргэе.

1990-ээд оны эхээр юм. Би хоёр нөхрийн хамт анх Герман улсад хөл тавьж баруун гэдгийг үзэж ангайж билээ. Тэгээд буцах болж манай нэг нөхөр Опель маркын машин хямд аваад тэр үеийн жишгээр хөлөөр нь Москва оруулаад ачуулахаар гарцгаалаа. Хил давахдаа Беларуссын “Гродно” боомтоор гарсан юм. Бид явсаар нийслэл Минск хотод нь ирлээ. Нэг танил Оросындоо түр буулаа. Хямдхан дэн буудал олж тухалж амарлаа. Гэтэл машинд маань жаахан эвдрэл гараад ойр байх засварын газар очиж янзуулж засуулсан юм. Машинаа засахыг хараад л хүлээж сууж байтал нэг том "Краз" унасан эр ирээд л манай машиныг сонирхож гарав. Тэр эрэгтэй ёстой л Кразны жолооч шүү гэсэн шиг том биетэй хүн байсан юм.

Тэр бидэнтэй яриа өдөж, монголоос яваа гэдгийг минь дуулаад ихэд олзуурхан хаана буудалсныг минь асуугаад “Та нарт ярих яриа их байна” гэхэд нь бид буудлаа зааж өгөөд явууллаа. Орой буудалдаа ирээд “Тэр Орос эрд буудлаа зааж өгсөн нь зөв үү, буруу юу” хэмээн хооронд ярилцаад сууж байтал хаалга тогшиж өнөө аварга орос  эр тортой зүйл барьчихсан зогсож байв. Өнөөх чинь орж ирээд торноосоо нэг шил архи бас даруулга болох зүйлс гаргаж ширээн дээр тавиад яриагаа эхэлсэн юм. Тэрээр “Би Минскээс холгүй нэгэн тосгонд төрсөн хүн. Манай тосгон тийм ч том биш бас баян ч биш байдаг л нэг тосгон. Дайны хөлд нэлээн сүйрсэн тосгоны амьдрал зүдрүүхэн байсан болоод ч тэр үү манайх их л ядуу айл байсан юм. Нэг удаа тосгоны зөвлөл дээр фронтоос ирсэн морьдыг ардуудад тарааж байгаа тул ирж аваарай гэсэн зар дуулгалаа. Аав маань тэр зарын дагуу морь авахаар явсан боловч замдаа хэдэн танилтайгаа таарч жаахан балгаж байгаад очтол тэнд байсан хамаг сайхан морьдыг хүмүүс шилээд авчихсан, ганцхан жижиг хар морь үлдсэн байж. Морьд тарааж байсан эрхэм “За та энэ морийг л авна даа” гэхэд нь аав уурлаж “Энэ муу давжаа хар юмыг морь гэх үү, болъё” гэтэл нь “Энэ бол Монгол морь. Берлин хүрсэн хүлэг шүү. Та авсандаа харамсахгүй” гэж хэлснээр аав минь авч байсан гэдэг. Ингээд л монгол морь манай гэр бүлийн гишүүн болсон юм. Аав маань тэр моринд “Монгол” гэдэг нэр өгсөн. Монгол маань их чадалтай. Хавар анжис чирээд ганцаараа манай талбайг хагална. Урд нь бид талбайгаа хоёр эрлийз адуугаар сэлгэж хагалдаг байсан. Гэтэл монгол маань зөвхөн манайхыг хагалаад дуусгахгүй хажуу айлуудын газрыг ч хөлсөөр хагалдаг байв. Бүр дэнхийтэл аччихсан будаатай тэргийг тоохчгүй чирээд явна.

Харин Монгол маань хашаа хороонд дургүй, зад тийрээд л гараад явчихна. Өөр тоомсог морьтой нэг жүчээнд хийчихвэл “зодолдоод” сүйд болно. Ааваас өөр хүнийг биедээ ойртуулахгүй. Нуруун дээрээ бол бүр ч гаргахгүй. Ямар сайндаа л аав тосгоны эрчүүдтэй "Монголын нуруун дээр хэр удаан тогтох вэ" гэж мөрийцөж, мөнгө олдог байсан байхав дээ.

Өвлийн улиралд айлууд тоомсогоо тэжээж их мөнгө зарцуулж байхад манай Монгол уул модоор яваад идэш тэжээлээ олоод идчихдэг байсан. Нэг удаа аав монголын ардаас яваад очиход хажууд нь тархиа хага тангаруулсан залуу чоно хэвтэж байсан гэдэг. Тэр цагаас хойш Монгол их алдартай болсон.  Өвөл цан хүүргэ татуулсан сагсайсан үстэй Монгол тосгоны дундуур явахад хүмүүс “Монгол” хэмээн хашгирч, хүүхдүүд түүнийг харах гэж бүчдэг байлаа.

Монголыг манайд ирснээс хойш амьдрал ахуй дээшилж, манайх чинээлэг айлын тоонд багтдаг болсон юм. Ээж маань  "Энэ жижигхэн хар морь манай амьдарлыг ивээх гэж явуулсан бурханы элч..." гэдэг байлаа. Аав халамсан үедээ "Ийм морийг хүмүүжүүлсэн тэр хүмүүст талархах юмсан. Мундаг хүмүүс байгаа даа, даанч би амьддаа чадахгүй байх. Хүүхдүүд та нар минь л тэр талархлыг дамжуулаарай.." гэдэг байж билээ.


Намайг сургуульд сурахаар тосгоноосоо явахад аав, Монгол хоёр минь хотод хүргэж өгсөн. Олон жилийн дараа ааваас захиа ирлээ. Монгол маань хөгширч, нэг өглөө жүчээндээ зогсоогоороо үхсэн байсан гэсэн. Тэр цагаас хойш нэг их удалгүй аав маань ч бурхан болсон. Монголынхоо араас л явсан байх” гээд өнөө орос эр хэсэг дуугүй болов.

Тэр өндийж өвөрөө уудалсанаа хуучин фото зураг гаргаж ирлээ. Тэрхүү зурагт нэгэн хөгшин эр, жижиг биетэй хар морины хамт авахуулсан байлаа. Мань эр “Ааваас минь үлдсэн ганц зураг даа. Ингээд би аавынхаа гэрээслэлийг биелүүллээ. Монгол хүнтэй уулзаж, мориных нь тухай дуулгалаа. Та нар манай Монгол шиг жижиг биетэй ч их айхтар улс бололтой. Хаа байгаа Германаас хуучин машин унаад явж байдаг” гээд хундагаа өргөөд "Монгол морины төлөө. Түүнийг минь хүмүүжүүлсэн баатарлаг ард түмний төлөө" гээд хүртэж билээ. 

Бэлтгэсэн: О.Анир

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.55.188.117) 2023 оны 09 сарын 04

хаа ГЭДЭГ ХУЖААГИЙН ЭРЛИЙЗ ЭНЭ ТҮҮХИЙГ ЗОХИОМОЛ БАЙГААСАЙ ГЭЖ ШЭЭС НЬ ДУСАЛЖ БАЙХ ШИГ ...

0  |  0
ааа(80.42.136.246) 2023 оны 09 сарын 04

Давс нь хэтэрчихсэн зохиомол түүх байна. Дээд тэнгэрээс онжгоондоо хөх будагтай бууж ирсэн бидний морьд мөн адил ямар нэг тэнгэрлэг түүхтэй байхгүй бол болохгүй л дээ. Даан ч зайлуул, хэрэг дээрээ ямар вэ гэхээр, дэлхийн бусад улсын морьд гэж ташаа өндөр салтаа уужим өндөр сүрлэг гоо үзэсгэлэн байдаг байхад манай морьд гэж намхааан пөөдийсөн жижиг атигар бараг морь гэж хэлэхэд даан ч өрөвдмөөр нэг ийм хагас зэрлэг амьтад байх. Тиймээс манай халилтай хөдөөний зохиолчид нэг иймэрхүү амьдралгүй худал зохиомол юм бичиж дээ.

1  |  1
unshigch(203.91.115.37) 2018 оны 01 сарын 18

setgel hudulchihloo. gaihamshigtai. haana ch yvsan mongol hvn mongol moriniihoo tvvhiig sonsoh shan shv

0  |  0
Би(66.181.184.181) 2017 оны 03 сарын 20

Ойрд ийм сайхан зуйл уншаагуй сэтгэл огшоод сайхан санагдлаа...

0  |  0
ДОРЖ(202.131.236.198) 2020 оны 05 сарын 22

БАРИГДАХГҮЙ ОРООЛСОН МОНГОЛ МОРЬДЫГ МАШИНААР ДАЙРЧ АЛЖ БАЙНА. ЭНЭ АРАЙ ДАВАРЧ БАЙГАА ЮМ БИШҮҮ.!!!

1  |  0
БАТ(202.131.236.198) 2020 оны 05 сарын 22

ИЛҮҮ ИХ ХИЙМОРЛОГ БОЛОХООР НЬ ХУЖААНУУД МОНГОЛ ХҮН , МОНГОЛ МОРИЙГ ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ ЮМ. БИЕЭЭР БАРАХГҮЙ БОЛОХООРОО ХУТГА , ЗААЗУУР БАРИНА. СҮҮЛДЭЭ МОРЬ ХУДАЛДАЖ АВЧААД НҮДИЙГ НЬ СОХОЛНО, ШӨРМӨСИЙГ НЬ ТАСЛАНА.

1  |  0
gantulga(122.201.31.25) 2017 оны 01 сарын 17

mundag yumaa Mongol moir

0  |  0
зочин(112.72.11.109) 2020 оны 05 сарын 22

Монгол морь минь... сайхан амьтанаа урагшаа л битгий амидаар нь гаргаарай хятадуудаар битгий тамлуулж амииг нь таслуулаарай гуиж байна

1  |  0
бахархал(202.9.43.204) 2017 оны 01 сарын 17

Үнэхээр хэлэх үг олдохгүй нулимсаа арай гэж л барьж байна. Фронтруу илгээсэн бүх адууны баатарлаг мэдээлэлийг олох юмсан унших юмсан.

0  |  0
a(182.160.34.196) 2017 оны 01 сарын 16

nulims goojood bnaa baharhmaar shuu saihan morid mini

0  |  0
Морь (83.250.129.41) 2017 оны 01 сарын 16

Чингэс хаан морь хоер дэлхийд нэр ээ сайхан үлдээж одоо бол баруунд байгаа Монголчууд гэр оронгүй нутга усгүй хүмүүс шиг л хулгай дээрэм хүчин хийж явах юм даа Ерөнхийлөгч нь хүртэл худалч

0  |  0
Glock(150.129.140.21) 2017 оны 01 сарын 16

Saihan tvvh bna setgel hudulj bna Amerikiin negdsen ulsad manai 2 buhtoi temee baidagiin(amitanii hvreelend) harahaar uruvduud bdagiin

0  |  0
mongol hun(103.57.95.234) 2017 оны 01 сарын 16

sad tawih ni ee hajuudah humuuseesee zowood baina er hun baina da ene huuhnuuded nulimsaa uzuulehgui shu

0  |  0
mortin(103.212.116.163) 2017 оны 01 сарын 16

Mongol aduu bol domog yum. Unheer setgel hudulchihluu

0  |  0
зочин(202.131.235.170) 2017 оны 01 сарын 16

хөөрхий монгол морь минь хүнээсээ илүү монголынхоо нэрийг хаа явсан газраа өргөж явах юм даа.

0  |  0
өрөвдмөөр юмаа(202.9.42.233) 2017 оны 01 сарын 16

хөөрхий ямар өрөвдмөөр юм бэ монгол морьныхооо намтар түүхийг нь уншаад нүднээс минь нулимс гарлаа хөөрхий амьтан үнэн хүчтэй ухаантай хүлэг бол монгол морьдууд даа зургийг нь хараад өрөвдөж байна даа хүмүүсээ монгол морио хайрлаж амьдар цгаая

0  |  0
Монгол хүн(202.21.106.107) 2017 оны 01 сарын 16

Сайхан түүх юмаа,би гэдэг амьтан уншаад уйлчихлаа.баярлалаа сайхан түүхээсээ хуваалцсанд

0  |  0
N(202.21.116.66) 2017 оны 01 сарын 16

Mongol baharhal, goe uilmaar umaa

0  |  0
Top