ДОРНОД: 425 өрх отроор өвөлжиж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 16

Дорнод аймгийн хэмжээнд 2016 жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 14 сумын 4398 малчин өрхөд 1722910 толгой мал тоологдсон. Үүнээс тэмээ 5183, адуу 224992, үхэр 175550, хонь 831357, ямаа 485828 толгой тус тус тоологдсон байна. Энэ нь өнгөрсөн оны малын тоотой харьцуулахад 5 төрөл дээрээ 167485 толгой буюу 9.7 хувиар өссөн үзүүлэлт юм.

Аймгийн УЦУОША-наас гаргасан мэдээллээр Матад, Чулуунхороот нутгаар цасны зузаан хамгийн бага 2-5 см, Баян-Уул, Сэргэлэн, Булган сумд хамгийн их буюу 19-26 см, бусад нутгаар 11-18 см байна. Цасны нягт Дашбалбар, Гурванзагал, Сэргэлэн суманд 0.20-0.22 г/см3, бусад сумдаар 0.12-0.18 г/см3 нягттай байгаа ажээ.

Засгийн газрын 2015 оны 286-р тогтоолын дагуу зудын шалгуур үзүүлэлтээр дүгнэж үзэхэд Матад, Чулуунхороот хэвийн, Дашбалбар, Гурванзагал цагаанаар зудархуу бусад нутгаар цагаан зудтай байна. Аймгийн хэмжээнд нийт малчин өрхийн 9.6 хувь буюу  425 өрхийн 1146 хүн, 282.7 мянган толгой мал отроор өвөлжиж  байгаа юм. 

О.Анир 

Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top