Николь Кидман Трампыг өмгөөлөв

2017 оны 01 сарын 16

Холливуудын жүжигчин Николь Кидман АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Доналд Трампыг дэмжиж ард олонд үлгэрлэх хэрэгтэйг мэргэжил нэгт нөхдөдөө уриалжээ. Тэрбээр Америкчууд нэгэнтээ Доналд Трампыг сонгосон, тийм болохоор сонголтоо хүндэтгэн түүнийг ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрөх хэрэгтэйг онцолсон байна.

“Би ардчилалд итгэдэг, АНУ-ын Үндсэн хуулинд итгэдэг. Миний Америк эсвэл Австрали иргэншилтэй байх энд чухал бишээ. Доналд Трамп нэгэнтээ ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүний мөрийн хөтөлбөрт эмэгтэйчүүдийн асуудлыг өргөнөөр тусгасан байгаа. Бид түүнийг ерөнхийлөгч гэж харах цаг нь болсон” гэжээ.

 

И.МӨНХЦЭНГЭЛ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top