Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаагийн гэр бүлд тусламж үзүүлэв

2017 оны 01 сарын 16

Цагдаагийн байгууллага, тэр дундаа Замын цагдаагийн албанд бусдыгаа манлайлан, олон жил үр бүтээлтэй ажилласан, албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан, цагдаагийн хурандаа Ч.Гончигсайхан агсаны гэр бүлд хүндэтгэл үзүүлж Замын цагдаагийн алба хаагчид уриалга гарган, орон сууцыг нь иж бүрэн тохижуулж тусламж үзүүлээ.

Тэрээр 2001-2006 онд Замын цагдаагийн газрын Тамгын хэлтэст сургалт хариуцсан ахлах байцаагч, 2006-2008 онд Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн дарга, 2009-2011 онд Замын цагдаагийн газрын Захиргааны удирдлагын хэлтэст хүний хөгжил, соёлын асуудал хариуцсан ахлах байцаагч, 2011-2013 онд Мэдээлэл шуурхай албаны хэлтсийн дарга, 2013-2014 онд Нийслэлийн Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, 2014-2015 онд Цагдаагийн ерөнхий газрын Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвийн даргаар ажиллаж байсан юм.

Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Замын цагдаагийн албаны үе үеийн дарга нар, Замын цагдаагийн албаны зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцлоо.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top