Н.Дэмбэрэл МҮОНРТ-ийн ерөнхий захиралд өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 17

  Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлөөс Ерөнхий захирлын орон тоонд сонгон шалгаруулалт зарласан билээ. Сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Н.Дэмбэрэл өөрийнхөө нэрийг дэвшүүлэх болсоноо зарлаад байна.

Тэрээр хэд хоногийн өмнө “Миний бие МҮОНРТ-ын Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцохоор шийдлээ. Учир нь Ц.Оюундарь ажлаа өгч, Үндэсний зөвлөл сонгон шалгаруулалт зарлажээ. Нээлттэй, ил тод өрсөлдөнө өө. Шударга байна гэдэгт найдья” гэсэн юм.

 Тус телевизийн ерөнхий захирал Ц.Оюундарийг чөлөөлж, оронд нь үүрэг гүйцэтгэгчээр  “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгч Л.Нинжжамцыг томилсон билээ. Одоогийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Л.Нинжжамц мөн өрсөлдөх нь тодорхой болсон. Иймд одоогоор мэдэгдэж байгаагаар МҮОНРТ-ийн захирлын төлөө  Л.Нинжжамц, Н.Дэмбэрэл нар нэрээ дэвшүүлээд байна. Н.Дэмбэрэл нь “Чингис хаан” ХХК-д мене­жер, “Статус Сом” ХХК-д захирал, Нийслэлийн засаг даргын тамгын газар олон нийттэй харилцах албаны дарга, Мон­гол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар тус тус ажиллаж байжээ.

Т.Амараа  

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bi(27.123.214.118) 2017 оны 01 сарын 17

Ene ul aan arhichin TViig sunuunu biz

0  |  0
нарс(103.229.120.212) 2017 оны 01 сарын 16

айлгах тактикыг МАН-аар хийлгүүлэж ялалт авчирсан хүн. ухаантай ард нийтийн сэтгэл зүйг өнөөдөр Монголд энэ хүнээс өөр сайн ойлгох хүн байхгүй. Дараагийн зорилт бол хүмүүсийг унтаа байдалд дасгах ... Бүх муу хүмүүсээс арай дээр нь ЭНХБОЛД гэж ойлгуулах үүнийг бол чадна ёстой нөгөө ”тархиндаа тактиктай ташаандаа буутай” гэдэг шиг

0  |  0
z(103.57.95.254) 2017 оны 01 сарын 16

Shaarnuud

0  |  0
Top