Хэргийн газраас ”Найрсаг” нэртэй архины шил, ”Гайхмаараа” шил арчигч бодис олджээ

2017 оны 01 сарын 17

Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт таван хүн харамсалтайгаар амиа алджээ. Тодруулбал, гурав нь газар дээрээ хоёр иргэн нь эмнэлэгт хүргэгдээд нас барсан байна. Тэднийг урьдчилсан байдлаар архинд хордсон байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Хэргийн газраас "Найрсаг" нэртэй архины шил, "Гайхмаараа" шил арчигч бодис олдсон байна. Нас барсан байрны сантехникч болон манаач, үйлчлэгч байсан, нэг нь эмэгтэй байсан гэж эх сурвалж мэдээлж байна.

Хэргийн газарт нийт 247 улсын байцаагч, ажилтан ажиллаж, архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг 761 газрыг хамруулан шалгалт хийж, сэжиг бүхий 3363 шил архийг битүүмжлэн лацадсан байна. Мөн 52 дээжийг итгэмжлэгдсэн лабораториудад хүргүүлэн шинжлүүлж эхэлжээ.

Шинжилгээний хариу өнөөдөр гарах аж. Тиймээс иргэдийг архи согтууруулах ундаа болон спиртийн найрлагатай хүнсний бус ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг НМХГ-аас анхааруулав.

Одоогоор уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.  Мөн Нийслэлийн Засаг даргын зөвлөл яаралтай хуралдаж ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэгт УБХЦГ, НМХГ, НЭМГ, НОБГ-ын албан хаагчид багтжээ. Тэд ямар учир шалтгаанаар иргэд нас барсныг тодруулах, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулахаар ажиллаж байгаа аж. Энэ талаарх мэдээллийг дэлгэрүүлэн хүргэх болно.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ойлгосонгүй(203.91.117.8) 2017 оны 01 сарын 17

Нас барсан байр гэж юугаа бичээд байгаан бэ. Байр нас барсымуу, хүн нас барсымуу

0  |  0
burhan haldun(202.9.42.123) 2017 оны 01 сарын 17

bas l nairsag uusan neg nohor bichjee ene medeeg

0  |  0
Эхнэр Ээж Охин(202.179.31.24) 2017 оны 01 сарын 17

Aрхи уухыг хорих хэрэгтэй Чанга Хууль Хэрэгтэй

0  |  0
Top