Л.Гантөмөр: Парламентад гурван удаа сонгогдох эрх чөлөө, боломжийг ардчилал надад өгсөн

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 17

Алунгоо эхийн орчин цагийн таван хөвгүүд болох АН-ын даргын сонгуульд  нэр дэвшигчид монгол орноо нар зөв тойрон гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж, шинэчлэлтийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсаар байна. Хан Хэнтийгээс эхэлсэн АН-н шинэчлэлтийн буухиа өчигдөр Дархан-Уул аймагт амжилттай явагдлаа.

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн нэгдсэн сурталчилгаа 40 хоног үргэлжлэн энэ 1 дүгээр сарын 29-нд санал хураалт болно. Нэр дэвшигчид одоогоор 17 аймаг, 4 дүүргийн намын гишүүдтэйгээ уулзаад байгаа юм. АН-ын даргад С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нар дэвшиж байгаа бөгөөд тэд өөр өөрсдийн үзэл баримтлалаар намын шинэчлэлээ хийхийн төлөө ийн  нэрээ дэвшүүлээд байгаа билээ. 

Тухайлбал, АН-ын даргад нэр дэвшиж буй Л.Гантөмөрийн хувьд АН-ын гишүүдийн итгэлийг сэргээж, гишүүдийн төлөөх нам болгохын тулд намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлж байгаа гэдэг.

Тэрээр нэр дэвшигчийн үнэмлэх гардан авах үеэрээ "АН хүний нөөцийн зөв бодлоготой, хариуцлагатай нам болох хэрэгтэй. Хамгийн гол нь АН эв нэгдэлтэй нам болж ирэх сонгуулиудад олон түмнийхээ итгэлийг буцаан авах шаардлага тулгараад байна" хэмээн онцлон хэлж байсан билээ.

Ийн "Гишүүдийн нам болгохын төлөө уриатай"  нэр дэвшиж буй Л.Гантөмөрийн үзэл баримтлал,шинэчлэлийн мөрийн хөтөлбөр нь гишүүд дэмжигчидэд нь  ихээхэн таалагдаж байгаа гэнэ. Тэрээр Булган аймгийн гишүүд дэмжигчидтэйгээ хийх уулзалтын үеэрээ "Би жолоочийн хүүхэд. Гурван удаа УИХ-д сонгогдох эрх чөлөө, боломжийг ардчилал надад өгсөн. Дараа үедээ юу үлдээх үү, хэний хүүхэд байхаас өнөөдөр үл хамаараад монгол төрийн толгойд гарах тэр эрх чөлөөг л бид хадгалж үлдээх нь ардчилсан намынхны амин сүнс гэж би хувьдаа бодож байна” гэлээ.


АН-н шинэчлэлтийн буухиа өнөөдөр Эрдэнэт хотноо үргэлжилнэ.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
looks good(182.160.2.6) 2017 оны 01 сарын 23

ene ih huurhun hunshdee. huniig yamar zawaan, balyaaraar heldiinbe. hun muulahaa bolioch.

0  |  0
зочин(122.201.23.226) 2017 оны 01 сарын 18

СБД-ээс 3 удаа УИХ-д сонгогдсон. СБД-ийн 12,13 хороо нь 30,0 мянган хүнтэй. Эдгээр хороонд сургууль цэцэрлэг барина гээд бүтэн 12 жил ярьсан ам ажил нь алд дэлмээр зөрдөг худалч нөхөр битгий санал өгөөрэй АН гишүүдээ

0  |  0
ЗОЧИН(103.194.176.5) 2017 оны 01 сарын 18

АРДЧИЛАЛЫН ХИШГИЙГ ОЛОН ХҮРТЖЭЭ, АРД ТҮМНЭЭ ЮУГААР ГИЙГҮҮЛЭВ ЭЭ

0  |  0
zochin(59.153.113.171) 2017 оны 01 сарын 18

ГОМО МӨНХӨӨ ЦАГААН ШОНХОРЫН ЭНХТАЙВНААС АВСАН МӨНГӨӨРӨӨ ЖООХОН БАНДИ НАР УРУУ ТАТАХАА БОЛЬ ИЧДЭГГҮЙ ГОМО

0  |  0
Tenger(202.9.41.181) 2017 оны 01 сарын 17

Davarsan khulgaich Xucaad baigaarai Chi

0  |  0
Ах(202.9.40.100) 2017 оны 01 сарын 17

ТА ЕЕРЕЕ ЮУ ХИЙЖ ГИЙГYYЛСЭН ? ЖОЛООЧИЙН ХYYХЭД ГЭЖ ЗААВАЛ ТОДОТГОДОГ НЬ ЯМАР Ч УЧИРТАЙ ЮМ? УГ НЬ БАГШ ХИЙГЭЭД Л ЯВЖ БАЙВАЛ ТААРАХ НЕХЕР.

0  |  0
Top