Бидний даган дууриах дуртай АНУ-д баян хоосны ялгаа чинээндээ тулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 17

BBC агентлагийн сэтгүүлч Хиллари Андерсон АНУ-д ядуурал ямар хэмжээнд байгаа талаар сурвалжлага бэлтгэх томилолт авчээ. Түүний бэлтгэж ирсэн сурвалжлага, баримтат кино жинхэнэ шуугиан тарьсан гэдгийг эхлээд хэлье. АНУ дэлхийн хамгийн том зах зээл, хамгийн баян улс. “Ойн мод урттай, богинотой” гэгчээр ядуу иргэд ч олон бий. Гэхдээ асуудлын гол нь тэд байгаа гэдэгт биш, тоо нь олширч байна гэдэгт оршиж байгаа юм. Хаитид байдаг шиг майхан хотууд АНУ-д өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд өдөрт хэдэн мянгаараа ядуучуудын эгнээнд шилжиж байгаа аж. Х.Андерсоны сурвалжлагыг хүргэе.

Тэрээр хамгийн түрүүнд баян тансгаараа гайхагддаг Лас Вегас хотын Whitney бага сургуульд очжээ. Энд тэр ядууралтай жинхэнэ утгаараа нүүр тулсан бөгөөд АНУ-ын хамгийн ядуу амьдралтай айлын хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзсан аж. Хүүхдүүд байнга өлсгөлөн байдаг болон төрөл төрөгсөддөө санаа зовдог тухайгаа Х.Андерсонд ярьжээ. Харин багш нар нь эдгээр хүүхдүүд байнга улаан лоолийн шөлөөр хооллодог гэж ярьсан байна. Ядуурч байгаа иргэдийн хамгийн сүүлчийн хоргодох байр нь майхан хотхон болоод болдог аж.

Мичиган мужийн Анн Арбор хотын авто замын ойролцоо Хаитигийн нийслэл Порт о Пренст байдаг шиг майхан хот үүсчээ. Эндхийн оршин суугчид улаан лоолийн шөлөөр голоо зогоож, жижигхэн лаазанд гал түлэн хүйтнээс хамгаалах аядана.

Яг одоогийн байдлаар АНУ-ын янз бүрийн мужуудад 55 майхан "хот" байгаа гэсэн мэдээллийг Хиллари Андерсон олж мэдсэн байна. Флоридад орших нэг ийм хотхонд 300 гаруй өрх амьдардаг бол Нью Жерси, Портлэндэд бас үүнээс дутахгүй олон хүнтэй майхан хотхон байдаг аж.

Албан мэдээнд өгүүлснээр одоо 47 сая америкчууд ядуурлын босгон дээр байгаа аж. Энэ бол нийт хүн амынх нь 20 шахам хувь юм. Ажилгүйдэл нэмэгдсэн сүулийн хэдхэн жилийн дотор л ийм байдалд хүрсэн байна.

Анн Арборын майхан хотхоны нэг оршин суугч 23 настай Алан Герингер "Манай майханд хөгц хаа сайгүй байна. Унтаж байгаа дэвсгэрээсээ эхлээд бүх юм хөгцөнд идэгдсэн. Эгээтэй л өөрсдөө хөгцөрчихсөнгүй өвлийг авлаа" хэмээн ярьжээ.

Эдийн засгийн таагүй байдал үргэлжилсээр байгаа учир майхан хотхон өдрөөс өдөрт тэлж байна. Анн Арборын майхан хотхоны зохион байгуулагч Брайан Дюранс "Өнгөрсөн шөнө над руу утасдаж, 5-6 хүн ирнэ гэж хэллээ. Ердийн байгаа нь л энэ. Ер нь өдөр болгон 9-10 удаа утас дуугарна шүү. Дандаа л хүн нэмэгдэх тухай" гэж ярьсан байна. Иймэрхүү дуудлагын ихэнх нь цагдаагийн газар буюу эмнэлгээс байх нь элбэг. Гэмт халдлагад өртсөн буюу өвчилсөн орон гэргүй хүнийг шууд гаргаад хаячихаж түвдэлгүй ийшээ ханддаг аж.

Төрийн бус байгууллагууд ядуусыг төлөөлж Мичиганы мэрийн орлогч Брайан Каллид энэ талаар асуулга тавьдаг ч бичгийг нь ширээнийхээ шүүгээнд хийгээд мартчихдаг гэнэ. Америкт ч хүнд суртал байна гэнэ. Бүр яаж ч шаардаад ямар ч хариу өгдөггүй ажээ.

АНУ-д одоогийн байдлаар 50000 гаруй хүн майхан хотхонд амьдарч байгаа гэсэн тоо байдаг юм байна. Хамгийн том нь Флорида мужийн /Диснейлэнд байдаг гэдгээр нь дэлхий нийт мэддэг/ Pinella”s Hope бөгөөд 13 га газрыг эзэгнэжээ. Энд хэдэн мянган хүн өдөр бүр янз бүрийн сургалт, номлол зэргийг сонсч, ажил олдоно гэж найдан өдөр хоногайг өнгөрөөж байгаа юм байна.

Одоогийн байдлаар АНУ-д ажилгүйдлийн төвшин 1930-аад оны үед хүрээд байгаа бөгөөд 1982 онд л хэсэг хугацаанд ихэссэнийг эс тооцвол хэзээ ч өнөөдрийх шиг байгаагүй аж. Өнөөдөр Америкт 13 сая хүн ажилгүй байгаа нь Б.Обамаг Ерөнхийлөгчөөр сонгогдож байх үеэс гурван саяар нэмэгдсэн гэсэн уг аж. Эдгээр хүмүүсийн ихэнхийг майхан хотхоны оршин суугч болох хувь заяа угтаж байгаа юм.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sssszzz(188.64.243.212) 2017 оны 01 сарын 18

ene chin erh chuluu . hooltoi huvtastai . durandaaa yvj bgaa maluud ..

0  |  0
Монгол(104.8.1.196) 2017 оны 01 сарын 17

АНУ д ажлын байр Маш олон.Гадаадаас цагаачилж ирсэн хvн бvхэн ажилтай болдог, зарим нь хэл мэдэхгvй ч гэсэн ажил хийдэг.Дээд боловсролгvй зевхен Англи хэлтэй хvн сарын 5-6 мянган $ ын цалинтай ажил байж л байдаг.Тэр майхан хотод амьдардаг ажилгvй хvмvvс бол бvр дийлэнх хув нь еерсдеесее болж ажилгvй байгаа юм.Тэд бол нийгмийн хамгийн залхуу болон Архинд орсон,Хар тамхинд орсон хvмvvс юм.Бодит амьдрал ийм л бдаг

0  |  0
ИРГЭН(202.179.23.55) 2017 оны 01 сарын 17

МАНАЙХ АРАЙ ӨӨРӨӨР ЯВАХ ХЭРЭГТЭЙ БАЙХ.Ж.НЬ УЛСААС 1 БАЙШИН БАРИУЛАХАД ТЕНДЕР ЗАРЛАДАГ ТЭГЭЭД НЭГ КОМПАНИ АВААД МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСИЙГ ХӨЛСӨЛЖ АЖЛАА ХИЙЛГЭДЭГ ЭЦСИЙН ҮР ДҮНД АЖИЛ ХИЙСЭН ХҮМҮҮС НЬ МАШ БАГА ЦАЛИН АВААД НӨГӨӨ КОМПАНИ НЬ БУЮУ ЭЗЭД НЬ БАЯЖААД ИНГЭЭД НИЙГЭМД БАЯН ЯДУУГЫН ЯЛГААГ ГАРГААД БАЙГАА ЮМ ДАА.ТИЙМЭЭС МАНАЙД ХӨДӨЛМӨРИЙН БИРЖ ДЭЭР МЭРГЭЖЛИЙН БАГ БҮРҮҮЛЭЭД ДУНДААСАА ДАРГА УДИРДЛАГУУДАА СОНГООД ТУХАЙ ОБИЕКТИЙГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ ХҮРТЭЛ УЛСЫН МЭДЭЛД АЖИЛЛАХ ТҮР БАЙГУУЛЛАГЫГ БАЙГУУЛЖ ШУУД УЛСЫН МЭДЭЛД ТӨРИЙН БАНКААР ҮЙЛЧИЛГЭЭ АВДАГ БАЙХААР БУСАД ЗОХИЦУУЛАЛТЫГ ХИЙЖ ӨГВӨЛ БАЯН ЯДУУГЫН ЯЛГ

0  |  0
Намнандорж(66.181.188.160) 2017 оны 01 сарын 17

Америкийн улс төрийн тогтолцоог дуурайвал ийм л хувь заяа хүлээж байгаа нь тодорхой, Хэт баян, хэт ядуу.одоо Ийм улс төрийн тогтолцоо монголд тохирохгүй. хэт жижиг 3 сая хүн амтай нутагт төлөөллийн систем тохирохгүй, шууд сонгох систем тохирно гэдэг нь тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл, намаар дамжуулж төлөөлж сонгодог биш, хамгийн чадалтай хүнийг ард түмэн өөрсдөө сонгодог, тэр хүн нь заавал мөнгөтэй байх албагүй. Одоогийн шалгуур нь хэн мөнгөтэй нь хязгааргүй эрх мэдэлд хүрч байгаа тул Мөнгө, эрх мэдлийн төлөө цусгүй дайн явагдаж байна.Ийм нийгмийг Монголын ард түмэн хүсээгүй.

0  |  0
ы(103.57.95.153) 2017 оны 01 сарын 17

Бидний ах нар гээд далдагнаад байдаг Орост нэг цагдаа эр 60 эмэгтэйг хүчиндэж алжээ гээд үргэлжлүүлээд байвал хаа газар баян ядуугийн ялгаа байлгүй яахав.

0  |  0
ко(202.179.23.139) 2017 оны 01 сарын 17

өөрийнхөө төлөө хөдөлмөр хийж амьдар.МАН гараад та нар яг Швед,Норвегууд шиг халамжаар амьдарч байгаа биз дээ

0  |  0
ойдаа(202.179.11.10) 2017 оны 01 сарын 17

Манай ардчилагчид яагаад заавал АНУ г дууриадаг юм бэ Дани,Швед,Норвег зэрэг орныг дууриаж болоогүй юмуу Манай анхны засгийн газрын тэргүүнүүд Швейцар лугаа улс болно гэж бичсэн байдаг.Гэтэл яагаад заавал АНУ-г дууриаж байгааг хэн хариулах вэ

0  |  0
Top