ДОРНОД: Улсын онцгой комисс өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллана

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 17

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг энэ сарын 16-23-ны өдрүүдэд зүүн аймгуудад ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна. 

Харин Дорнод аймгийн өвөлжилт хүндэрсэн зарим сумд буюу Баян-Уул, Баяндун, Сэргэлэн, Цагаан-Овоо, Баянтүмэн сум, Чойбалсан хотод энэ сарын 18-20-ны өдрүүдэд ажиллаж, өвөлжилтийн байдалтай танилцан, орон нутгийн Онцгой комисст заавар, зөвлөгөө өгч, цаг үеийн шинжтэй зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх юм.

О.Анир

Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top