“Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг хөгжүүлэх нь” төсөл эхэллээ

2017 оны 01 сарын 17

Эрчим хүчний салбар нь улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, түрүүлж хөгжүүлэх шаардлагатай эдийн засгийн суурь салбар юм. Тиймээс 2013 оноос “Эрчим хүчний салбарын чанарын удирдлагын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл”-ийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Германы Физик техникийн хүрээлэнгээс хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хугацаа 2015 оны 7 сард дууссан ба Монголын талын хүсэлтийг үндэслэн ХБНГУ-ын Засгийн газрын шийдвэрээр төслийг  үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

2016 оны 9 сард Монгол улсын Шадар У.Хүрэлсүх Герман Монголын Стандартчилал, хэмжил зүйн байгууллагын ажилтнуудыг хүлээн авч 2017-2019 онуудад хамтарч хэрэгжүүлэх төсөлтэй танилцаж дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. 

Ингээд 2017 оны 1-р сарын 16-20 өдрүүдэд ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн /РТВ/ төслийн холбогдох албаны хүмүүс болон Стандарт, хэмжил зүйн газар “Эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийг хөгжүүлэх нь” төсөлд гарын үсэг зурж албан ёсоор эхэлснийг мэдэгдлээ. Мөн уг төслийн анхны Удирдах зөвлөлийн хурлыг зохион байгуулж 3 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлсон юм. 

Энэ төслийг эрчим хүчний хэмнэлтийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд салбарын чанарын удирдлагын дэд бүтэц /хэмжил зүйн лабораториудын үйл ажиллагаа/-ийг олон улсын шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, эрчим хүчний үйлдвэрлэлд олон улсын болон Европын Холбооны Улсын нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг судлан нэвтрүүлэх юм.

Түүнчлэн уг төслийг Монгол Улсын “Үндэсний чанарын хөтөлбөр”-тэй уялдуулж байгаа ба Германы Физик техникийн хүрээлэн /РТВ/  төслийн багийнхан Монгол-Германы Техникийн их сургуульд “Стандарт ба Стандартчиллыг сургалтанд ашиглах нь” сэдэвт сургалт, Үндэсний цахилгаан техникийн хороонд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхөөр сургалт, семинар зэргийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tumur zam uurhai(202.21.106.126) 2017 оны 01 сарын 17

neg hyatad neg zam hotolboriin shahaltaar tavantolgoin tumur zamiig shinhua tavina geed baigaa yum bilee. delhiin banknii shinjeech polkelleriig mongold stend bai sudalgaand hamt iruulj sudalgaa hiilgej dugnelt

0  |  0
suren(202.21.106.126) 2017 оны 01 сарын 17

anh sainshandaas tumur zamiin trasaa aldchihsan gedeg yum bilee teriigee zasval hurdnii tumur zamtai bolno

0  |  0
bool(202.21.106.126) 2017 оны 01 сарын 17

reaktiv chadal mongold baihgui hechneen tets 8 barisanch chadal n hurehgui

0  |  0
Top