Мишель ”Цагаан ордон”-д хамгийн сүүлийн удаа төрсөн өдрөө тэмдэглэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 17

АНУ Тэргүүн хатагтай Мишель Обама АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотноо 1964 оны энэ өдөр мэндэлжээ. Мишель аав, ээж, ахын хамт нийтийн орон сууцанд бага насаа өнгөрөөж, жирийн нэгэн америк гэр бүлийн хэв маягаар оройн хоолоо ширээ тойрон идэж, амралтын өдрүүдээр Методист сүмийн үйл ажиллагаанд оролцдог байжээ.

Айлын бага охин Мишелийн хувьд VI ангидаа "Bryn Mawr" дунд сургуулийн (сүүлд Bouchet академи болсон) авьяаслаг хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөртэй ангид орсон байна. Эцэг эх нь хоёулаа коллежид сураагүй ч ах дүү хоёрын хувьд шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл ирээдүйн ололт амжилтыг авчирсан гол нууц нь байлаа.



Мишель 1970-1977 онд “Bryn Mawr” дунд сургуулиа дүүргээд, 1977-1981 онд “Whitney Young Magnet” ахлах сургуульд сурч байхдаа “Хүндэт сурагч” болоод зогсохгүй “Үндэсний Нэр Төрийн Нийгэмлэг”-ийн гишүүн, нярвын ажлыг хийж байв.

1981 онд тэрбээр ахыгаа даган Нью Жерси дэх "Princeton"-ы Их сургуульд элсэн орсон юм. Мишель энэ үед мөн л “Third World Center” (одоо Carl A.Fields Center нэрээрээ танигдсан) буюу цөөн тооны гишүүнээс бүрдсэн академик соёлын группэд хамрагдаж, өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаа, хичээлийн дараах сургалт зэргийг зохион байгуулж, “Хар арьстнуудын нэгдсэн байгууллага”, “Африк-Америк оюутнуудын бүлгэм” зэрэгт ажиллаж байв. Ингээд 1985 онд их сургуулиа социологичоор онц дүнтэй төгссөн Мишель цааш үргэлжлүүлэн сурч, Харвардын Хуулийн Их Сургуульд 1988 онд хуулийн чиглэлээр Докторын /Juris Doctor/ зэрэг хамгаалж, “Harvard Legal Aid Bureau”-ын хүрээнд нутгийн уугуул иргэдэд тулгарсан асуудлуудад хууль зүйн зөвлөгөө өгөх зэргээр ажиллаж байжээ.

Мишель Обамагийн зөвлөхөөр ажиллаж байв



Харвардын Хуулийн Их Сургуулийг дүүргэснийхээ дараа Мишель худалдааны болон оюуны өмчийн хуулийн пүүс “Sidley Austin”-ы Чикаго дахь салбарт ажилллах болов. Энд Мишель өөрийн ирээдүйн нөхөр болох залуу мэргэжилтэн Барак Обаматай анх танилцжээ. Барак 1989 оны 6 сард “Sidley Austin”-ы хуулийн пүүсэд ажиллахаар ирээд байсан бөгөөд Мишель түүний зөвлөхөөр ажиллаж байлаа.

Тэд анхны болзоогоороо тэд "Spike Lee"-ийн найруулсан “Do the right thing” киног үзсэн байна. Хоёр жил болзсоны дараагаар Барак түүнд гэрлэх санал тавьжээ.

Мишель энэ тухай “Баракийг өмгөөллийн ажлаа дуусгасныг тэмдэглээд бид нэг ресторанд хоол идэж суулаа. Хоолоо идсэний дараа зөөгч тавиур дээр амттан тавин хүрч ирсэн юм. Харин тэнд нь бөгж байлаа. Би үнэхээр цочирдсон” хэмээн дурсжээ.

Ийнхүү 31 настай Обама болон 28 настай Мишель нар 1992 оны 10 дугаар сарын 18-нд “Trinity United” Христийн сүмд гэрлэжээ. Энэ мөчөөс Мишель Обамагийн хуулийн зөвлөх биш амьдралын зөвлөх нь болж, тэд одоо 2 хөөрхөн охинтой аз жаргалтай гэр бүл болсон юм. Тэдний охин Malia Ann 1998 онд, бага охин Natasha (түүнийг хүмүүс Sasha нэрээр нь сайн мэднэ) 2001 онд мэндэлжээ.


Бүхий л талаараа төгс нийцдэг хэмээн олны хайр энэрлийг татдаг Барак Обама, Мишель Обама нарын харилцаа сүүлийн жилүүдэд нэлээд хөндийрсөн хэмээн зарим сайтуудад мэдээлсэн байдаг. Тухайлбал, Барак Обамагийн шалиг зан Мишелийг залхаадаг гэнэ. Тиймдээ ч тэр гэр бүлээ цуцлах талаар ч бодож байгаа ажээ. 

Түүнчлэн Барак тийм ч сайн нөхөр биш гэнэ. Тэрбээр Мишелийг Хавайн аралд ганцааранг нь үлдээж байсан тохиолдол ч байдаг ажээ. 

Дашрамд өгүүлэхэд энэ удаагийн төрсөн өдөр Мишелийн тэргүүн хатагтайн хувиар тэмдэглэж буй хамгийн сүүлийн төрсөн өдөр билээ. 

О.Анир

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hhhhhhhhhhhhhhhhhhh(103.10.20.58) 2017 оны 01 сарын 18

sarmagchin obama jungle uruugaa zail uhvel taarna uheesei

0  |  0
xx(103.10.20.58) 2017 оны 01 сарын 18

har ger buliinhen zailj baigaad bayrtai bna

0  |  0
zochin(150.129.141.230) 2017 оны 01 сарын 17

Gaihaltai busgui shuu. Buh cag uyiin N1 terguun hatagtai.

0  |  0
Top