Монголд ирсэн жуулчдын тоо 2016 онд өсжээ

2017 оны 01 сарын 17

Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлснээр 2016 оны жилийн эцсийн байдлаар нийт зорчигчдын тоо 4008-аар буюу 0,85 хувиар өсжээ. Үүнээс жуулчдын тоо 17952-аар буюу 4,44 хувиар өссөн байна. Аялал жуулчлалын салбарын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 312,873,514 доллар буюу 11,4 хувиар өссөн байна.

- Гадаадын иргэн харьяатын газраас Монгол Улсын хилээр нэвтэрсэн нийт зорчигчдыг албан, хувийн, жуулчин, ажиллах, дамжин өнгөрөх, суралцах, байнгын оршин суух, бусад зорилгоор гэсэн 8 төрөлд хуваан ангилдаг.

- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан жуулчдын статистик тоон мэдээллийг тооцох аргачлалын дагуу жуулчдын тоон статистик мэдээллийг гаргахдаа албан, хувийн, жуулчин, дамжин өнгөрөх болон бусад зорилгоор гэсэн 5 ангиллаар Монгол Улсад ирж буй гадаадын иргэдийг жуулчдын тоонд оруулж үздэг.

Д.Тамир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top