МАН УУХҮ-ийн сайд нарын асуудлаар хэлэлцэж байна

2017 оны 01 сарын 18

Өчигдөр хуралдах байсан МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2017.01.17/ хуралдаж байна.  Хуралдаанаар МАН ирэх дөрвөн жилд хэдэн нарийн бичиг, хэдэн хэлтэстэй ажиллах вэ зэрэг дотоод бүтцийн асуудлаа ярилцаж байгаагаас гадна сайдын томилгооны асуудлыг ярьж байгаа аж.

Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад МАН-ын даргын зөвлөх Д.Загджав, Н.Төмөрхүү, Ховд аймгийн МАН-ын дэд дарга Б.Очбадрах нарыг нэр дэвшүүлээд байгаа юм байна.

Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхөөр болж байгаа аж.

Д.Тамир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top