Нүдээр шинжих эрдэм

2017 оны 01 сарын 18

Нүдний хүндэтгэлийн нэр нь мэлмий. Нүд эрчим хүчний хувьсуур болж, түүнийг авах, өгөх хэрэгсэл болдог эрхтэн.

Баруун нүд нартай, зүүн нүд сартай тохирно. Өгөө, аваатай хүний нүд , хөмсөг урт сэрэвгэр байдаг. Нүдний булан нь доошоо хүн бүтээл муутай, биеэ нөөмтгий. Матрынхны дотор иймэрхүү хүн элбэг.

Бөлцгөр нүдтэй хүн эрчтэй, удаан ажилладаг болохоороо сүлд хүчээ их үрдэг. Өв тэгш хүмүүсийн нүд зүүнээсээ баруун нь том, эм хүнийх баруунаасаа зүүн нь том байдаг.

Баруун талынх нь арга, зүүн нь билиг чанарынх. Мэдрэмж сайтай, угаасаа манлайлах авъяастай, эрхэмсэг хүмүүс том нүдтэй байдаг. Аньсага нь үрчлээ ихтэй бол эрх мэдэлтэй явах тэмүүлэлтэйн шинж мөн.

Хэтэрхий дүрэлгэр нүдтэй хүн мөрөөдөмтгий, залхуу, хааяа дэгсдүүлэх талтай. Хар нүдтэй хүн сэргэлэн, цовоо, сониуч байхаас гадна уран үгтэй байх нь элбэг.

Сэрэмжтэй явахгүй бол хуншгүй загнах, нөхрийг залилахаас ч буцахгүй хүмүүсийн нүд дүгрэг, тогтворгүй байх нь элбэг.

Уртавтар нүдтэй хүн ухаалаг, онигор хөнхөр нүдтэн хэрсүү, хааяа залирхаг. Ер ухархай уруугаа лав шигдсэн хөнхөр нүдтэй хүн хирийн юманд итгэх нь бага, хардамтгай, бүтэл муутайдуу байна.

Цамаан хүний нүдний хоёр булан соотон байдаг. Хялар нүдтэй эр хүн зоримог, эм хүн мулгуудуу. Нүдний цагаан нь шаргалтсан, хөхөлбөртсөн, нулимс цийлгэнэсэн, булан нь улайсан байвал сэтгэл санаа доройтсных.

Нүдний холбогч цагаан судалгүй бол энхрий, өр нимгэн, тачаангуйн шинж. Солонгон бүрхэвчний дээр буюу доор нь цагаан судал харагдаж байвал хатуу ширүүн авиртайнх.

Хар гэгддэг маш бараан, хүрэн, ногоон нүдтэн найдвартай үнэнч амьдрах тэнхэл ихтэй. Амьдрах тэнхэл муутай хүмүүсийн нүдний солонгон бүрхэвч шар байдгаас гадна цайвар байна.

Угийн мэдрэмж ихтэй, сайн санаатай, уриалгахан, санасандаа хүрдэг хүмүүсийн нүд цэнхэр байдаг бол цайвар, хүрэн нүдтэн харахад ширүүн төрхтэй боловч тайван, энхрий, өрөвчхөн, хайхрамж муутайдуу байх нь буй.

Хөхөлбөр, ялангуяа гялалзсан хар нүдтэй хүн хатан зориг, эрч хүч, ажилсаг шинжийг бадраадаг. Уриалагхан, их сайхан сэтгэлтэй, шудрага хүн орог саарал нүдтэй байдаг.

Нөхцөл байдал өөрчлөгдөхийг хурдан мэдэрч хариулдаг, бэрхшээлийг туулж чаддаг, сониуч, хүсвэл хэнийг ч атугай илбэдэж дөнгөдөг хүмүүс бас орог саарал нүдтэй байдаг.

Нүдний өнгө үзэл бодол зэргээсээ болоод солигдох нь буй. Тухайлбал, Дэлхийн ханаас Наран гарагтан болбол өнгө нь солигдох жишээтэй.

Хонин бор нь эр хүний болоод Дэлхийн ханы өнгө. Тийм өнгөтэй улс эрчим хүчээ өгөх ч, авах ч чадвартай.

Ногоон нь бүсгүй хүний янаг сэтгэл, уян зөөлөн ааш, зохицлын өнгө. Үүнийг Далайн хан гарагийн өнгө гэдэг. Ногоон нүдтнүүд өгөөжтэй байхаас гадна тааруухан ч байх нь мэр сэр бий.

Төөрөгт хүчирхэг Дэлхийн хан гараг нөлөөлсөн хүмүүс цэнхэр буюу саарал нүдтэй байна. Саармаг нүдтэй хүмүүс гол төлөв төвийг сахих, хөндлөнгөөс ажих хандлагатай байдаг.

Саран гарагтнууд Далайн ханыхан шиг ногоон, наран гарагтнууд хонин бороос авхуулаад хар нүдтэй байх нь учиртай. Энэ бол явдал мөр, санаа бодол нь өөрчлөгдсөний тэмдэг болой.

Дээд зовхи нь бөлцгөр нүдтэй улс амиа бодсон, бусдыг хайрлаж ивээх нь байтугай өрөөлөөс бүхнийг хүртэж байх санаатай.

Доод зовхи нь дээдхээсээ бөлцгөр бол хүнд сэтгэл харамгүй ханддаг, өөрөө ч бусдын жаргал, зовлонг хуваалцаж явдаг. Цолмон гарагтны зовхи ямагт тэгш, хөмсөг дүгрэг байдаг.

Саран гарагтных дээд зовхи нь жаахан буусан, шулуун хөмсөгтэй байна. Буд гарагтны хөмсөг голдуу дүгрэг, дээд зовхи нь доодхоосоо том байдаг бол Ангараг гарагтныхан бараавтар зовхитой, өтгөн шулуун хөмсөгтэй.

Бархсвадь гарагтны царайг өтгөн, шулуун хөмсөг, тэгш сайхан зовхи нь чимдэг. Санчир гарагтны хөмсөг өтгөн, аньсага нь буусан, бадируун зовхитой байна.

Монгол хуудас

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zorig(66.181.160.101) 2018 оны 01 сарын 18

shal hudlaa

0  |  0
шудрага хүн орог саа(84.129.1.55) 2017 оны 01 сарын 18

Цамаан хүний нүдний хоёр булан соотон ???? байдаг.xa xa xa

0  |  0
goe(150.129.142.70) 2017 оны 01 сарын 17

ene arai l bish mddeelel ba shal hudlaa um torolhiin ynz buriin nudtei humuus bdg getel tedniig doromjloh hereg uu ba??? bas europchiud bugd l tsenher nudtei bugd l mundag um uu ene medeelleer bol shal hudlaa bichih um ineed hurchleee ustga ene teneg um aa

0  |  0
Top