Аль улсын паспорт хамгийн олон улсад нэвтрэх эрхтэй вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 18

"Passportindex.org" цахим хуудас дэлхийн хамгийн хүчирхэг гадаад пасспортуудын жагсаалтыг гаргажээ. Ингэхдээ олон улсад визгүй зорчих чадварыг хүчирхэг байдлын гол илэрхийлэл хэмээн ганц шалгуур үзүүлэлтээ болгон авч үзсэн байна. Манай улсын “Е” серийн гадаад пасспорт Гана, Уганда, Индонезийн пасспорттой хамт 67 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Манай улсын иргэд гадаад пасспортоороо хоёр хөршөөс гадна Беларусь, Бразил, Серб, Сингапур, Тайланд, Турк зэрэг 28 улсад визгүй, 29 улсад очих визтэй буюу нийт 57 улсад хөнгөлөлттэй зорчих боломжтой гэдэг үзүүлэлтээрээ ийнхүү жагсчээ. Манай урд хөрш БНХАУ-ын пасспорт 58 улсад зорчих чадамжтайгаар 66 дугаарт, хойд хөрш ОХУ 103 улсад зорчих боломжтой гэдэг үзүүлэлтээрээ 39 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Харин дэлхийн хамгийн чадамж багатай пасспортоор Афганистаны пасспорт тооцогджээ. Афганчууд дэлхийн 23 улсад хөнгөлөлттэй зорчихоос ганц Микронезид л визгүй зорчих боломжтой юм байна. 

“Global Passport Power Index 2017” буюу дэлхийн хамгийн чадамжтай пасспортын жагсаалтын эхний болон сүүлийн тавд эрэмбэлэгдсэн улсын мэдээллийг хүргэе.   

  1. Герман     157
  2. Сингапур, Швед 156
  3. Дани, Финланд, Франц, Испани, Швейцарь, Норвег, Их Британи, АНУ 155
  4. Итали, Голланд, Бельги, Австри, Люксембург, Португал, Япон 154
  5. Малайз, Ирланд, Канад, Шинэ Зеланд

... 91. Сомали 30

92. Сири 29

93. Ирак 28

94. Пакистан 26

95. Афганистан 23

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zźzzzz(80.12.55.77) 2017 оны 01 сарын 18

Bodit baidal deer gishuud darga nar zorchino irgediin ni harj baysana. Mongold bol......

0  |  0
Top