Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 18

   Нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж Сонгуулийн тухай хуулийн санал тоолох, саналын хуудас, санал хураалтыг хүчингүйд тооцохтой холбоотой 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5, 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг иргэний сонгох болон сонгогдох эрхийг хязгаарлаж Үндсэн хуулийн холбогдох заалтад заасныг зөрчсөн гэсэн мэдээлэл, гомдол ирүүлсэн юм.

Тус мэдээлэл, гомдлоор үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр Цэцийн хуралдааны танхимд болж байна. 

Т.АМараа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top