ОРХОН: Сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 18

Орхон аймгийн анхны сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо. Энэхүү цогцолбор нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цөөн тооны цогцолборын нэг гэдгээрээ онцлогтой.

Орхон аймаг Баян-Өндөр сумын Даваат багт байрлах цогцолборын барилгад 17 дугаар сургууль, 22 дугаар цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Даваат багт байрлах дээрх 100 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг “Урагшлах” компани гүйцэтгэсэн байна. Орон нутгийн төсвөөс 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн уг барилгыг 17-р сургууль хичээлийн 2-р байр болгон ашиглана. Өөрөөр хэлбэл энэхүү цогцолборын барилгад тус сургуулийн 1-5-р ангийн 450 хүүхэд хичээллэнэ. Тус багт сургуулийн өмнөх боловсролын насны 670 орчим хүүхэд оршин суудаг ажээ.

Орон нутгаас хотын төвөөс алслагдсан багуудад сургууль, цэцэрлэг байгуулахад чухал ач холбогдол өгч ажиллаж байна. Энэ хүрээнд хүрээнд өнгөрсөн оны зургаадугаар сараас Даваат багийн сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлыг эхлүүлсэн байдаг байна. Даваат багийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь цэцэрлэг, сургууль руу орох хаалга тусдаа. Энэ төрлийн барилгын стандартын дагуу дуу тусгаарлагч, өндөр хурдны интернет, урлагийн зал, хүүхэд хөгжлийн төвтэй. Түүнчлэн анги танхимын талбай том, цэцэрлэгийн болон бага ангийн хүүхдийн насны онцлогт тохирсон хэлбэрээр баригджээ.

О.Анир

Эх сурвалж: Орхон аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top