”Сэрж амжаагүй хайр” өгүүлэг /Бичлэг/

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 18

Зохиолч Балтсүхийн Эрхэмбаяр "СЭРЖ АМЖААГҮЙ ХАЙР" өгүүлэгээ зохиомжлон өөрийн http://www.erkhembayar.mn/ сайтад нийтэлснийг уншигчиддаа толилуулж байна. Энэхүү өгүүлэг нь "ТАСДАЖ ҮЛ БОЛОХ САРНАЙ" хайрын өгүүллэгийн түүвэрт багтсан бүтээл минь юм. 

...Их хот шөнийн амьдралдаа умбана. Хурц неон гэрэл цацруулан олныг даллан дуудсан хотын тансаг гэгдэх нэгэн цэнгээний газар ёстой л түм түжигнэж бум бужигнана. Бадрал энэ өдөр төслийн багийн гишүүд болох харийн хэдэн хүнд Улаанбаатар хотын шөнийн амьдралыг үзүүлнэ гэж амласан. Тэр ч ёсоороо энэхүү сүүлийн үед үйлчилгээ, хоол унд, тухлаг байдлаараа олны сонирхлыг ихэд татаж нэг ёсондоо моодонд ороод буй шөнийн клубт зочлоод буй нь энэ. Тэрээр ийнхүү хамт нэг төсөл дээр ажиллаж буй Солонгос эрчүүдийн хамтаар хамгийн тансаг гэгдэх тусгай өрөөг эзлээд наргиж гарав. Дарга том тушаалын ноёдын ууж идэх тэр ч бүү хэл хүүхэн шуухны асуудлыг хүртэл Монгол талаас Бадрал, Солонгос талаас Ким гэгдэх менежер залуу бүгдийг зохицуулна. Албаны бүх зүйлд нягт нямбай ханддаг зангаараа Бадрал энэ удаа ч мөн зочдын өмнө нүүр түлчихгүй газар сонгон эднийг цэнгээж суугаа нь энэ. Солонгос талын том босс нь энэ удаа нэлээн хүүхэмсэг эр таарсныг ч хэлэх үү өдрөөс хойш л Ким түүнд царайлаг бас найдвартай хамгийн гол нь хэл үгэнд оруулаад байхгүй монгол хүүхэн олж өгөх талаар бүр аминчлан захисан...

О.Анир

Эх сурвалж: "Тасдаж үл болох сарнай" өгүүлэгийн түүвэр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top