Ким Чен Уны хэт таргалалт эрүүл мэндэд нь муугаар нөлөөлж байна

2017 оны 01 сарын 19

Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны эрүүл мэндэд “ахин” асуудал тулгарсан байж болзошгүй талаар Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичжээ. Энэ сарын 18-д буюу  лхагва гарагт Умард Солонгосын төв телевизээр Ким Чен Уны гутлын үйлдвэрт айлчилж буй бичлэгийг гаргасан бөгөөд тус бичлэгээс харахад тэрбээр нэг хөлөн дээрээ доголж явж байжээ.

Тэрбээр 2014 онд хөлөө гэмтээж, хагалгаа хийлгэсэн гэх яриа байдаг. Энэ удаагийн хөлний гэмтлийг түүний биеийн жинтэй холбон тайлбарлаж байна. Ким Чен Ун сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эрчимтэй жин нэмж, 40 кг таргалсан гэнэ.  Илүүдэл жингээс гадна тамхи их татдаг, маш их уур уцаар нь биеийн эрүүл мэндийг муутгах гол нөхцөл болж байгаа хэмээн “International Crisis Group” байгууллагын Зүүн Хойд Азийг хариуцсан дэд захирал Даниел Пинкстон 2014 онд “The Guardian” сонинд ярьж байжээ.

2016 онд Умард Солонгосын албаныхан гомдол гаргасаны дагуу БНХАУ-д “Kim Fatty the Third,” буюу Ким Чен Уны таргалалттай холбоотой нэр хоч бүхий мэдээллийг интернет орчин хаасан байдаг.

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top