Давос: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэлцүүлэг уулзалтад үг хэллээ

2017 оны 01 сарын 19

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Бүс нутгийн эрчим хүчний төслүүд” болон

“Итгэлцлийг манлайлах замаар бэхжүүлэх нь” сэдэвт

хэлэлцүүлэг уулзалтад оролцож үг хэллээ

Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 47 дахь удаагийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн удирдагчид /IGWEL/-ын “АНУ-ын дараагийн засаг, захиргааны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцлоо.

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампын олон улсын аюулгүй байдал, эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлогын талаар ярилцсан тус хуралдаанаар Д.Трампын Засгийн газар ажлын эхний 100 хоногт эн тэргүүнд ямар асуудалд анхаарах, мөн аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд АНУ түнш орнуудын итгэлийг хэрхэн олох, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад ирэх 4 жилд эдийн засаг болон хөрөнгө оруулалтын ямар бодлогын санаачилга хэрэгжүүлэх зэргийг хэлэлцжээ.

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж /1-р сарын 18/ “Бүс нутгийн эрчим хүчний төслүүд” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцож үг хэлэв.

Тус уулзалтаар “Азийн супер сүлжээ” төсөл, бүс нутгийг хамарсан эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхэд гарах боломж, эрсдлийн талаар  хэлэлцжээ.

Эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх үүднээс дэлхийн олон орны зүгээс улс дамнасан эрчим хүчний төсөл, тэр дундаа бүхэл бүтэн бүс нутгийн хэмжээнд цахилгаан дамжуулах шугам байгуулах боломжийг судалж байна. Тиймээс энэ хэлэлцүүлгийн үеэр төр, засгийн төлөөлөгчид, барилгын болон эрчим хүчний компани, хөрөнгө оруулагчид бүс нутгийн эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхэд тулгарч болзошгүй сорилт, бэрхшээлийн талаар хэлэлцэж, ийм төслийг амжилттай боловсруулж, санхүүжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон бодлогын орчин, арга хэмжээний талаар судалж байгаа аж.   

Мөн өдрийн үдээс хойш “Итгэлцлийг манлайлах замаар бэхжүүлэх нь” сэдэвт уулзалтад оролцож нээлтийн үг хэллээ.Тус уулзалтаар дэлхийн дэд бүтцийн салбар дахь авилгын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, ил тод байдал, сайн засаглалыг бэхжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.



 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Улс тор судлаач. (103.229.120.31) 2017 оны 01 сарын 19

Эдийн засгийн талаар юу ч мэдэхгуй байж жил бур их хэмжээний зардал гаргаж, зугаалсан энэ нохрийг нэг ч болов хоногийн омно огцруулах хэрэгтэй байна. Ц.Элбэгдорж нь бурэн эрхийн хугацаандаа “Талийгаач С.Зоригийн хэргийг шийдвэрлэнэ” гэж зутгэсээр байгаад л оноодрийн энэ байдлыг бий болгох шиг боллоо доо. “С.Зоригийг би алсан” гээд хэрэг хулээгээд байгаа “онц хунд гэмт хэрэгтэн Ц.Амгаланбаатарыг Ц.Элбэгдоржийн найз Билэгт нь ШШГГЕГ-ын дарга байхдаа “эруугийн онц хунд гэмт хэрэгтэнгуудийн дотроос сонгон шалгаруулж Ц.Элбэгдорждоо олж огч, хун хэлмэгдуулэх ажлаа хийж бна.Эрдэнэтийн 49 хувийг авсан

0  |  0
ard(103.57.94.127) 2017 оны 01 сарын 19

eh ornoo hugjuulj chadahgui bj ichdeggui yum baihdaa buh uls mongoliig urund barigdaj duusch baigaag harj bgaa shde

0  |  0
болимоор(111.220.94.70) 2017 оны 01 сарын 19

Өрөнд баригдсан худалч эр баячуул дээр орчихсон улсыг, ардчлалыг ингэж хөгжүүлдэг юм гэж залаад.. Нөгөөдүүл нь егөөдөөөд.. зарим нь яасан муухай өмхий утаа үнэртүүлсэн давжаа вэ гэж ам хамраа таглаж зайлсхийгээд л байгаа дүр зураг буугаад байх юм.татвар төлөгчид ийм ажилд зориул гэж мөнгөө төрд өгдөгөө болимоор

0  |  0
Top