Хүүхэд дайрчихаад зугтсан хүйтэн сэтгэлтнийг барив

2017 оны 01 сарын 19

Өнгөрсөн мягмар гарагт буюу энэ сарын 17-ны өдрийн 11.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2-р хороо “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 14 настай Б-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан хэргийг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Мөнхтөгс түргэн шуурхай илрүүлжээ.

Жолооч нарт анхааруулахад зам тээврийн осол, хэрэгт холбогдон баригдахгүй байх гэсэн ахархан бодлоор зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэлгүй ослын газрыг санаатайгаар орхиж зугтдаг нь олон сөрөг үр дагаврыг авчирч, хүлээх хариуцлагыг нь нэмэгдүүлдэг. Учир нь осол, хэргийн газраас зугтаах үйлдлийг “санаатай үйлдэл” гэж үзэн "хүндэвтэр" гэмт хэргийн төрөлд хамааруулан зааж хүлээлгэх хариуцлагыг хүндрүүлж үздэг байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(37.201.242.18) 2017 оны 01 сарын 19

Ternii orond tvrgen tuslamj vzvvleed arga hemjee abbal uguh hariutslagiig ni hungurvvleh huulitai boloe

0  |  0
Hvmvvn(59.153.114.222) 2017 оны 01 сарын 19

Taniig ingeed yawsan ved ha neg gazar tani hvvhed iim baidald ortson baiwal zugtahiin bas zowshoorhvv negiig bodj amidarya mongolchuuda

0  |  0
Top