“Монгол минь…” тоглолтын үзэгчдэд цомог бэлэглэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 19

Яруу тансаг Монгол аялгууг поп операгийн гайхамшигтай хослуулан  үзэгч, сонсогч түмэндээ тоглолт болгон хүргэхээр  “Uvertura” хамтлаг бэлтгэл ажилдаа ороод байна.  Монгол поп, опера “Uvertura” хамтлаг  хоёр дахь бие даасан “Монгол минь…”  цомгоо сонсогч түмэнд хүргээд зогсохгүй цомгийн баяраа энэ сарын 31-ний өдөр Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа үзэгч, сонсогч түмэндээ зориулан тоглох юм.  Улмаар Монгол Улсын бүх аймгаар аялан тоглохоор болжээ.

Тоглолт ирсэн хүн бүрт “Монгол минь…” цомгийг бэлэглэх болно. Тасалбарыг та 1900-1950 дугаарт залган байгаа газартаа хүргүүлж авах боломжтой. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та  9000-3311, 9000-3322 дугаараас лавлана уу.

“Монгол минь…” тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Монголын морин спорт залуу уяачдын холбоо ажиллаж байгаа юм. Тус холбоог УИХ-ын гишүүн Д.Гантулга тэргүүлдэг бөгөөд түүний санаачлагаар залуу малчдыг дэмжих аяныг уг тоглолттой зэрэг эхлүүлж байгаа юм.  Уг аялан тоглолтоос олсон орлогоор залуу малчдыг дэмжих юм байна. Тодруулбал, байгалийн хүчин зүйлийн улмаас малгүй болсон залуу малчдад тоглолтын орлогоос малжуулах,  амьдралыг нь дээшлүүлж, зах зээлд өрсөлдөх чадвартай болгох гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top