“Цагаан сар-Ёндоотой экспо”-ны нээлт сюрпризээр дүүрэн байна

2017 оны 01 сарын 19

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн энэ жил зөвхөн Хүннү Молл худалдааны төвд ЦАГААН САР-ЁНДООТОЙ ЭКСПО-г зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдааны нээлт хоёрдугаар сарын 14-нд болно. Нээлтэнд “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, “Айс Топ” хамтлаг, СТА Ө.Цэрэнчунт, дуучин Э.Болормаа, СТА Т.Солонго, “Шанз 3” хамтлаг, Ардын язгуур урлагийн “Нүүдэлчид” хамтлаг оролцох аж.

Худалдан авагчдаас цаг тутамд супер азтан тодруулах энэхүү арга хэмжээ 2017 оны хамгийн олон сюрпризтэй үзэсгэлэн худалдаа болох төлөвтэй. Хүннү Молл нь тоглоомын талбай, үзвэр үйлчилгээ, худалдааг нэг дор цогцлоосон нийслэлийн хамгийн тохилог цогцолбор юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top