“Сөүл”-ийн Д.Өнөрболор МАН-ын газрын дарга болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 19

 Засгийн газрын гишүүдийг шинээр томилохдоо АТГ-т ашиг сонирхлын мэдүүлэгийг хүргүүлж, ашиг сонирхлын зөрчил бий эсэхийг шалгадаг хуулийн заалттай. Энэ заалтыг давж чадалгүй унасан хүн бол “Сөүл” группын захирал Д.Өнөрболор юм. Тэрээр Барилга хот байгуулалтын яамны сайдад нэр нь өргөн баригдсан ч ийнхүү АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн дэмжлэг аваагүй юм.

 Харин тэрээр саяхан МАН-ын Нийгэм, эдийн засаг бодлогын газрын даргаар томилогдсон байна. 

Т.Амараа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top