ШУУРХАЙ: Шүүх танхимд АМИА ЕГҮҮТГЭХИЙГ ЗАВДЛАА

2017 оны 01 сарын 19

Шүүх хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан хэрэг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр гарсан талаар эх сурвалж мэдээллээ.

Амиа хорлохыг завдсан шүүгдэгчид яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьснаар амь насыг нь аварчээ.

Хамгийн ноцтой нь хоолойгоо юугаар зүссэнийг цагдаагийнхан одоогоор тогтоож чадаагүй байна. Уг нь шүүх танхимд шүүгдэгчийг оруулахдаа шалгаж нэвтрүүлдэг бөгөөд ямар нэгэн мэс, үзүүртэй зүйл авч орохыг хориглодог юм.

Дээрх хэрэгтэй холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас болсон явдлын талаар өнөөдөр 18.00 цагт шуурхай мэдээлэл хийх юм байна.

Дашрамд өгүүлэхэд тухайн шүүгдэгч хулгай дээрмийн хэргээр Эрүүгийн хуулийн 147.2, 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгагдан шүүгдэж байжээ. 

Д.Үржинбадам

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.187.202) 2017 оны 01 сарын 19

тахарын албыг хүч түрэн тараасаны балаг

0  |  0
Top